8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-д 450 оюутан тэтгэлэгээр суралцана

2017-08-16 12:32:54
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОХУ-с Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр /2017.08.15/ хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр  И.К.Азизов  "Бидний хамтын ажиллагааны томоохон чиглэл бол боловсролын салбар юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 450 монгол иргэн тэтгэлгээр суралцана. Бид энэ тоог 500 хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байна" хэмээн хэлсэн. Энэ жил ОХУ-д манай улсын 450 оюутан тэтгэлэгээр суралцахаар болсон байна. 
 
 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment