8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ЫН УЗ-ийн хурлаас намын ирээдүй шийдэгдэнэ  

2017-08-16 12:09:00

ОЛГОЙ ХАГАРАВЧ ТОГООН ДОТРОО

Өнөөдөр МАН-ын Удирдах Зөвлөл хуралдана. Энэ хурлаараа намын төдийгүй улс орон даяар үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлаа дүгнэж намын бага хурлаа яаралтай хуралдуулах байх гэж олон гишүүд хүлээж байна. Тэгээд ч цаашид удаан хүлээх боломжгүй цаг үеийн шахалт шаардлагаа мэдэрч бага хурлаа хуралдуулж их хурлын товоо тогтоохгүй бол болохгүй нь. Тогоон дотор хагардаг МАН-ын хэрүүл тогооноос хальж, хашаан дотроо үргэлжлүүлсэн бол эцэс сүүлдээ гудманд гарч олны дунд шившиг болон амны зугаа болж эхэллээ. Олон олон асуудлууд нь ар араасаа хөвөрч байгааг анхаарахгүй ажрахгүй суух ухаан МАН-ын удирдах зөвлөлд байгаа эсэхийг өнөөдрийн хуралдаан харуулах болж байна. Энэ удаагийн хурлаар тоймтой асуудал шийдэгдээгүй тохиолдолд нам дотор үүсээд байгаа хөдөлгөөнүүд дараагийн шатны адхамаа ч хийхээ мэдэгдээд байгаа билээ. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
нэргүй
хоногын тоо гүйцэж,хойт насандаа сайн төрөл олох болтугай
2017/08/16 139.5.218.89
  • Recent
  • Most Read
  • Most Comment