8o
Улаанбаатар хот
mobile menu

"Оюутан цэрэг" хөтөлбөр хэрэгжсэнээр 2500 гаруй оюутан, цэргийн алба хаажээ

2017-08-16 10:56:16

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас 4 дэхь жилдээ хэрэгжүүлж буй "Оюутан цэрэг" сургалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургууль 2 дахь жилдээ бие даан хэрэгжүүлж байгаа билээ. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын төвд боллоо. "Оюутан цэрэг" хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 2500 гаруй оюутан, цэргийн алба хаажээ. 2014 онд Улаанбаатар хотын их дээд, сургуулийн 418 оюутан, 2015 онд Улаанбаатар хотын болон анх удаа хөдөө, орон нутгаас буюу Говь-Сүмбэр аймгийн Политехник коллежийн оюутан хамрагдаж нийт 986 оюутан сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан.Харин өнгөрсөн жил Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дорнод, Говь-Сүмбэр аймгийн их, дээд сургуулийн 1000 оюутан цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment