
Хэнтий аймагт наймдугаар сарын 13-17-ны өдрүүдэд өглөөний 05 цагаас оройн 20 цаг хүртэл эрчим хүч хязгаарлаж, засвар хийж байгаа аж. Тодруулбал, Баянмөнх-Өндөрхаан 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл устгах засварын ажил хийгдэж байгаа аж. Одоогоос 20 жилийн өмнө буюу 1997 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Баянмөнх-Өндөрхааны 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орсноор "Хэнтий цахилгаан түгээх сүлжээ" үүсгэн байгуулагджээ.
 
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

