8o
Улаанбаатар хот
mobile menu

Авлига өгдөггүй "Халиарчид"-ын талаар хэн юу хэлэв

2017-08-15 15:18:00

МАН гишүүдээ хоёр хувааж үздэг. 60 тэрбумынхан болон халиарчид гэж. Халиарчдын тэргүүн эгнээнд Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс багтаж байгаа талаар өчигдөр цацагдсан бичлэгнээс тодорхой боллоо. 60 тэрбумын үргэлжлэл болох тус бичлэгт Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүнийг туслах гэгддэг А.Ганбаатар нар “улс төрийг зарах наймаалцах амархан шүү. Харин зах дээр юм зарах хэцүү” хэмээн инээлдээд ярьж байна.

Бүр түүгээр ч барахгүй А.Ганбаатар хэлэхдээ “Би өнөөдөр цаазын тавцан дээр толгойгоо тавьцан гэж ойлгож байгаа шүү, дарга аа. Би энийг хийж чадахгүй бол толгойгоо тасдан гэж бодож байгаа. У.Хүрэлсүхийн бүх бодлогыг таслах оролдлого гэж байгаа. Би энэ улсуудаас хэнээс мөнгө авахаа ч мэднэ. Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүн дээр мөнгөний санал тавина. Амархан шүү юм зарах аягүй амархан. Улс төрийг зарах аягүй амархан. Зах дээр зарах хэцүү.  Сүнгэнтэл зарна. Бүгдийг нь бөөндчихвөл яана тэ” хэмээн хээв нэг ярьж сууна. Энэ асуудал хэн нэгэн албан тушаалтанууд хоорондоо авлига өгч авах асуудал биш монголын төрийг тэр чигээр нь зарах тухай ярьж байна. Хуулийн байгууллагынхан хаана байна вэ. Төрийн өндөр албан тушаалтануудын хэргийг илчилсэн гэрчийг барьж хорьж, шүүх хурлыг нь нэгхэн өдрийн дотор хийдэг атлаа, баримттай нотолгоотой бичлэг цацагдаад байхад яагаад шалгахгүй байна вэ. Үүнийг авлига гэхэд ч багадна. Бүр сүүлдээ авлига өгөхгүй, үгэнд нь орохгүй байгаа хүмүүсийг “халиарчид” гэх нэр томъёо зүүлгэж, таслаж хаях тухай ярьж байна. Ингээд “Халиарчид”-ын талаар жиргээчид юу гэж “жив жив” хийж байгаа талаар онцолж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ийм улс төрчдыг харахлаар ёстой нэг жихүйтэц хүрч байна.Цаашид одоо яанадаа.
2017/08/28 139.5.217.164
харамсаж байна
МАН ыг төрийн тавцангаас зайлуулах ёстой цаг иржээ
2017/08/17 122.201.22.30
Гоньд
ЖУУЦАЙ ХАЛИАР МАН БОЛЬЁ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ҮЗЭН ЯДАЖ БАЙНА
2017/08/15 202.9.43.29
нямка
Авилга өгдөггүй тэрбумтангууд юм биз дээ
2017/08/15 144.217.76.201
зочин.
Ганбаатар Сандуй мэтийн тэнэг нөхдүүдиийг төрөөс зайлуулах хэрэгтэй
2017/08/15 139.59.58.22
Хундагаа*
Шийдвэл шийдхээр цаг хугацаа зөндөө л өнгөрлөө.Одоо л шийдэхгүй бол цаашдаа юу ч хийх гээд төлөвлөөд байж байгаа юм билээ.
2017/08/15 128.199.129.220
Emujin)
Одоо МАН тогтворгүй, замбараагүй, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л байгаа. Намаа шинэчилье, намаа хариуцлагатай болгоё гэвэл фракц бүлэглэлд хашигдах ёсгүй. Энэ намыг удирдаад аваад явах, мэдлэг чадва
2017/08/15 85.203.7.35
Монгол*
МАН-д Энхболд тэргүүтэй хэд хэдэн хүмүүс МАН гэдэг хүндэт нэрийг уландаа гишгэж байна. Ийм хүмүүс улс төрд хэрэггүй л болов уу.
2017/08/15 139.59.60.150
Puje)
ene 60 terbumiin heregtei holbootoi buh humuustei hariutslaga tootsoh heregtei. Gants Sandui Amarbaysgalan gdg humuusiig buulgaad nam tsewershihgui!!! MaHAHr-g undseer ni sugalah heregtei
2017/08/15 139.59.60.150
халиарчин
Сандуй чи монголчуудын зовлонд цадах болоогүй юу
2017/08/15 139.5.218.243
зочин
ганбаатар ч мөн онгироо сагсуу сагачихсан нөхөр байна даа. захынхан энэ нөхөрт зарагдахгүй бүх бараагаа өгвөл таарна. сүнгэнүүлнэ дээ.....
2017/08/15 203.91.118.180