8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү гишүүнийг хөөгөөгүй, чөлөөлсөн

2017-08-15 10:36:15

Өчигдөрөөс эхлэн МАХН-ын УИХ дахь цорын ганц төлөөлөл болсон О.Баасанхүү гишүүн намаасаа хөөгдсөн талаар мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудсандаа анх нийтэлсэн билээ. Энэ талаар О.Баасанхүү гишүүн хэлэхдээ "Хүмүүс надаас Та МАХН-аас гарсан уу? гэж асууж байна. Компаниас гарах амархан. Улстөрийн нам бол өөр. Нам хариуцлагатай, шударга, ёсзүйтэй  байх ёстой. Үүнийг ярихаар намын эсрэг, намын даргын эсрэг үзэлтэн болдог юм байна.Намаас хөөсөн эсэх талаар надад ямар нэг мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсбүүкээр энэ тухай мэдэгдсэн байна лээ. Энэ талаар надад албан ёсоор мэдэгдсэн зүйл алга. Намайг МАХН-аас хөөн хөөтөл нь би гарахгүй ээ” хэмээн хэлсэн. Тэгвэл тус мэдээллийг баталж , МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга тайлбар өгсөн байна.   "Манай намын дүрэмд хөөх тухай заалт байдаггүй. Харин намын дотоод ажилдаа оролцохгүй, хуралдаа ирэхгүй хүнийг чөлөөлөх заалт бий. Энэ дагуу О.Баасанхүү гишүүнийг  МАХН-д хашдаг албан тушаалаас нь чөлөөлсөн” хэмээн тайлбан өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эт монгол
Махн д байсанч байгаагүйч өөрөө хүн мундаг иргэдийн дуу хоолой болж чадаж байна. Баасанхүү гишүүн шиг хэлэх үгээ хэлчихдэг байх хэрэгтэй
2017/08/15 202.9.43.132
Зочин
БААСАНХҮҮ ГИШҮҮНИЙГ НАМААСАА ХОЛДУУЛНА гэдэг чинь МАХН хэт их ялзарсныг харуулж байна.
2017/08/15 202.70.46.213
зочин
зөв ш дээ хуралдаа суудаггүй, намын ажилдаа оролцдоггүй пээдийж томроод л том том баагаад байхаар тэгэхгүй яадаг юм. бүр хөөх хэрэгтэй
2017/08/15 66.181.185.145