8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Ундрах-Эрдэнэ: Ч.Батболд хорих 461 дүгээр ангийн өрөөнд ганцаарчилан хоригдож байна

2017-08-15 09:46:00

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, тагнаж чагнасан хэргийг илчилсэн гэрч, сэжигтэнүүдийн шүүх хурал өнгөрсөн тав дахь өдөр болсон. Гэрч гэгдэх Ч.Батболдыг өнгөрсөн дөрөв дахь өдрийн үүрээр баривчилж нэг өдрийн дараа шүүх хурал нь болж яллагдагчаар татлаа. Анхан шатны шүүх хурлаар Ч.Батболдыг гэрч бус холбогдогч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргийн яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг гаргаад байгаа. Бид энэ талаар гэрч Ч.Батболдын өмгөөлөгч, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Шадар сайдыг тагнасан хэргийн гол гэрч гэгдэж байсан Ч.Батболдыг 1 сарын хугацаанд цагдан хорьлоо. Ямар зүйл ангиар шалгаж байгаа вэ?

-Өмнө нь нэг сар гаран хугацаанд энэ хэргийг огт шалгахгүй байж байснаа энэ сарын 11-нд Ч.Батболдыг гэнэт яллагдагчаар татаж цагдан хорьсон. Өмнө нь эрүүгийн хэрэг үүсээгүй байсан. Ингээд 8 дугаар сарын 11-ээс эхлээд эрүүгийн хуулийн 13.12-р  зүйл ангиар эрүү үүсгэж, яллагдагчаар татсан

-Ч.Батболдыг саатуулахаас өмнө хэргийн ганц гэрч гэж байсан. Түүнийг хамгаалалтанд авах ёстой талаар зарим өмгөөлөгчид мэдээлэл хийж байсан. Тэгэхээр одоо гэрч биш яллагдагч болж байгаа юм уу?

-Тийм. Батболд бол энэ хэргийн цорын ганц гэрч бөгөөд зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагааг олон нийтэд ил болгосон. Өмнө нь Ч.Батболдоос гэрчээр мэдүүлэг авч байсан. Харин 8 дугаар сарын 11-ээс эхлээд гэнэт яллагдагч болгосон.

-Та хоригдосноос нь хойш Ч.Батболдтой уулзсан уу. Нөхцөл байдал ямар байна?

-Өчигдөр уулзсан. Ч.Батболд хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Өчигдрийн байдлаар өрөөндөө ганцаарчилан хоригдож байгаа талаараа надад хэлсэн. Хүнийг ганцаарчилж хорино гэдэг бол тухайн хүний сэтгэл санаанд нөлөөлөх сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг бөгөөд  эрүүдэн шүүж байгаа нэг хэлбэр. Ганцаарчлан хорих байдал нь хүнийг залхаан цээрлүүлэлтийн  нэг хэлбэр. Ерөнхийдөө камерт 2-3 хүнтэй хамт хоригдох ёстой. Гэтэл ганцаарчилж хорьж хүний эрхийг зөрчиж болохгүй.

-Ч.Батболд өмнө  хэргийн захиалагч нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэж хэлж байсан. Энэ хэргийн талаар таньд юу гэж хэлсэн бэ?

-Хуулийн байгууллагад мэддэг, сонссон үнэн зүйлээ хэлсэн. Шууд бичлэгийн үеэр хэлсэн бүх зүйл үнэн гэж хэлсэн. Хэн нэгнийг гүтгэж, ашиг хонжоо хайгаагүй гэдгээ хэлж байсан. Энэ бүх зүйлээ ТЕГ-т бичиж өгсөн талаараа ярьж байсан.

-Ч.Батболд бол гэмт хэргийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан цор ганц гэрч-

-Ч.Батболд хэдийгээр хэрэгт оролцсон ч гэсэн хэргээ өөрөө илчилж хуулийн байгууллагад хандсан. Энэ тохиолдолд эрүүгийн хуулийн 13.12-р  зүйл ангиар эрүү үүсгэж болох уу?

-Ч.Батболд бол гэмт хэргийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан цор ганц гэрч. Тэгээд ч зохион байгуулалттай төрийн өндөр албан тушаалтан оролцсон байж болзошгүй хэргийг илчилсэн. Зохион байгуулалттай гэмт хэргийг илчилснийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэх нь буруу гэж үзэж байгаа. Хуулийн байгууллагыг цаанаа ямар нэг даалгавартай ажиллаж байгаа биш байгаа даа гэж хардаж байна.

-Төрийн өндөр албан тушаалтанууд хэрэгт оролцсон учраас хэрэгт ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж байна гэж үзэж болох уу?

-Хуулийнхаа хүрээнд шийдүүлэхгүй байх санаа зорилго байж магадгүй. Ийм үндэслэлтэй хардлага бий. Ямар үндэслэлээр цагдан хорьсон бэ гэхээр дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзэж хорьсон. Хуулиндаа тухайн хүнийг  дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн хөдлөшгүй нотлох баримт байх ёстой. Баримтыг харж байж цагдан хорих ёстой. Гэтэл нэг ч баримт байгаагүй. Ийм учраас шүүхийн шийдвэр ямар ч үндэслэлгүй байна.

-Шүүх дээр Ч.Батболдыг удаа, дараа дуудсан цаг үед ирж мэдүүлэг өгөөгүй гэж хэлж байсан. Дуудсан цаг хугацаанд очоогүй юм биш үү?

-Ч.Батболдыг таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх талаар хэлэлцсэн шүүхийн үеэр прокурорын зүгээс тийм зүйл ярьж байсан. Өөрөөр хэлбэл, Ч.Батболдод удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэж ярьсан. Мэдэгдэх хуудас нэг ч удаа ирээгүй гэсэн. Мэдэгдэх хуудсыг гэр бүлийн хүнд буюу, өөрт нь эсвэл өмгөөлөгчид гардуулж өгөх ёстой. Гэтэл хэнд ч өгөөгүй.

Ар гэрийнхэн Ч.Батболдыг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байгаа эсэхэд санаа нь их зовж байгаа

-Ч.Батболдын ар гэрийнхэний нөхцөл байдөл ямар байна. Баривчилгаа явагдах үед бага насны хүүхдүүд нь маш их айж, цочиролд орсон гэсэн. Та ар гэрийн хүмүүстэй нь уулзсан уу?

-Тухайн баривчилгаа явагдсан шөнө тусгайгийн баг зүүсэн хүмүүс гэрийн цонхыг нь хагалж орж ирж 48 цагийн хугацаатай баривчилаад аваад явсан.  Ар гэрийнхэн нь маш их цочирдсон байдалтай байгаа. Баривчлах үйл ажиллагаа явах үед бага насны гурван хүүхэд байсан. Цонхыг нь хагалж орж ирээд аавыг баривчлаад аваад явна гэдэг бол ямар ч бага насны хүүхдэд цочрол өгч айдаст автуулна. Өмгөөлөгч хүний зүгээс үзэхэд үнэхээр ийм баривчилгаа хийх шаардлага байсан уу гэдэг дээр эргэлзэж байна. Шөнийн цагаар баривчилгаа явагдах нь эрүүгийн хянан шийдвэрлэгдэх тухай хуулиар хойшлуулагдахаас бусад тохиолдол хориглодог. Ямар үед хойшлуулашгүй гэж үзэх вэ гэхээр хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учрах, сэжигтэн яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгасан тохиолдолд хойшлуулашгүй хэмээн үзэж баривчилж болно. Гэвч тухайн үед хойшлуулашгүй тохиолдол биш байсан. Тийм учраас шөнө тухайн иргэний халдашгүй дархан байдалд нь халдах хууль зүйн үндэслэл байхгүй байсан. Өөрөө хэргээ илчлээд мэдүүлгээ өгье гэхээр зугтаагаад байсан хуулийнхан шөнөөр барууны кинон дээр гардаг шиг тийм сүртэй баривчилгаа явуулах шаардлага байгаагүй.

Ч.Батболдын эхнэр Байгалмаатай та уулзсан уу. Энэ хэргийн талаар таньд ямар нэгэн юм хэлсэн үү?

-Би эхнэртэй уулзсан. Ар гэр нь  маш хүнд байгаа. Батболдыг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байгаа эсэхэд санаа нь их зовж байгаа.

Ч.Батболд байцаалт өгсөн үү?

-АТГ-ынхан гэрчээр нэг байцаалт авсан. Дараа нь очихдоо өмгөөлөгчгүйгээр байцаалт аваад байгаа. Өмгөөлөгчид огт мэдэгдэхгүйгээр очоод байцаалт авах гээд байдаг боллоо. Энэ бол  хүний эрх зөрчсөн үйлдэл бөгөөд холбогдох мөрдөн байцаагч нарыг шалгуулах болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ба
энэ хэргийн цаана Эрдэнэбат байгаа нь тодорхой юм биш үү. Ямар мафийн толгойлогч барьж байгаа биш дээ, тэгж шөнийн цагаар хаалга цонх хагалах шаардлага байсан ч юм уу
2017/08/15 49.0.133.20
тхрөх
наад Батболд өөрөө жинхэнэ гэмт хэргийн үүр уурхай. зүгээр л худлаа тоглолт хийдэг хүн.
2017/08/15 203.91.118.180
Иргэн
Бараа бологчидтой хорих естой! эсвэл энэ эрүүдэн шүүлт. Ккк. Хуульвзүйн практик, онолд шинэ зүйл ороод ирж.
2017/08/15 202.9.42.200
Амараа
Улс төрийн золиос болох вийдээ
2017/08/15 185.89.248.35
Мөнхбаяр
Хорих ангид юу болж байгааг хэн ч таахгүй аргагүй
2017/08/15 192.162.242.160
Indra...
60 тэрбумын новшнуудад одоо хүртэл хэрэг ч үүсгээгүй хэрнээ, үнэнийг гэрчилсэн энгийн иргэнд ямар хурдан үйлчилдэг хууль вэ? Ж.Эрдэнэбатаа хариуцлагаа хүлээ!!! Монголын мөнгөөр МАК-н өрийг дарж ханааг
2017/08/15 167.114.159.186
D
60 terbumiinn herege ingej hurdan shiideech enhbold erdenebat 2iin esreg medeelel shiidegdehgui bhiin Erdenebat ene hregt bas holbootoi baij ygad shalguulahgui bgan
2017/08/15 202.131.248.210
Jambaljaw...
Монголын түүхэнд байгаагүйгээр маш хурдан баривчилж, шүүх хурал хийж Батболдыг ялалсан.
2017/08/15 178.62.48.28