8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Ганбаатар: Улс төрийг зарах аягүй амархан. Зах дээр юм зарах хэцүү

2017-08-15 08:37:00

-А.Ганбаатар: Улс төрийг зарах аягүй амархан. Зах дээр юм зарах хэцүү-

УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдаж шуугиан тарьсан. Энэхүү төрийн албыг схемчлэн ангилж хэрхэн наймаалцах тухай уг бичлэгт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүнийг туслах гэгддэг А.Ганбаатар нар оролцсон. Энэ хэрэг одоогоор АТГ-т шалгагдаж байгаа.  60 тэрбумын гэх хэргийг МАН-ын удирдлагууд "Эвлүүлэг, гүтгэлэг" гэж мэдэгдсээр ирсэн билээ. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгээр энэ хэрэгт холбоотой дахин нэгэн шинэ баримт дэлгэгдсэн юм. Тодруулбал төрийн албыг хэрхэн наймаалцах, хэнд ямар байдлаар мөнгөний санал тавих тухай ярьсан 40 минутын бичлэг юм. Эл бичлэгт Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн туслах гэгдэх А.Ганбаатарын хоолой бичигдсэн байсан юм. Энэхүү бичлэг нь 2014 оны наймдугаар сарын 28-ний өдөр Шинэ монгол хаад группын байранд хийгджээ. Тэд ийнхүү ярьжээ.

-Сүнгэнтэл зарна. Бүгдийг нь бөөндчихвөл яана тэ-

А.Ганбаатар: Хэрвээ бид нар, хөөш Доржоо, Сандуй нар аан гээд сонсож бай. Компани амархан гарна. Доржоо хоёулаа компанитай нь гаргая за юу, гурвуулаа. Чи наашаа аан гээд сонсож бай. Энэ чинь бодлого биш байхгүй юу санаанд орсон юмаа яриад хийж гээд үзээд байна ш дээ тэгэхээр биднүүс бол хөөш бүгдийг нь задлаал за юу ширхэг бүрээр нь задлаад хүн айдас төрүүлэм. Хүн үүнийг хийхэд айна. Юу гэвэл Сандуй чи яах гэж байгаа юм бэ Даргаа энэнээс өөр арга байхгүй шүү.  Би өнөөдөр цаазын тавцан дээр толгойгоо тавьцан гэж ойлгож байгаа шүү Дарга аа. Би энийг хийж чадахгүй бол толгойгоо тасдан гэж бодож байгаа шүү. У.Хүрэлсүхийн бүх бодлогыг таслах оролдлого гэж байгааБи энэ улсуудаас хэнээс мөнгө авахаа ч мэднэ. Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүн дээр мөнгөний санал тавина. Амархан шүү юм зарах аягүй амархан. Улс төрийг зарах аягүй амархан. Юм зах дээр зарах хэцүү.  Сүнгэнтэл зарна. Бүгдийг нь бөөндчихвөл яана тэ.

Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүн дээр мөнгөний санал тавина. Амархан шүү юм зарах аягүй амархан. Улс төрийг зарах аягүй амархан. Зах дээр юм  зарах хэцүү.    

Ц.Сандуй: Энэ бол тэгээ л мөнгө болж харагдана ш дээ. Тэгээд МАН өөрөө мөнгө шүү.

А.Ганбаатар: Тэгэхдээ би бүх албан тушаалыг мөнгө болгоно. Хэрвээ баригдах юм бол та аварна. Биднүүс эрхээ авахгүй юм бол би өөрийгөө аварна. Асуудлыг шийдцэн. Үнэн биз дээ аан.  Би энэ улсуудаас хэнээс мөнгө авахаа ч мэднэ. Энэ хүн энийг хийж чадна даа гэсэн хүн дээр мөнгөний санал тавина. Би бүх боломжит аргыг хэрэглэнэ. Та дэмжих ёстой. Гэхдээ би энэ төрийн албыг мөнгө болгоод хэн дуртайг нь аваачиж тавихгүй ээ. 5000 мянган хүнийг 10 саяар үржүүлдээ.

Ц.Сандуй: 50 тэрбум.

А.Ганбаатар: Нийслэлээс ингэж мөнгө цуглуулна шүү. Миний юм бараг баримжаагүй шаахгүй шүү. Би бол баримжаатай шаана шүү. Асуудал нь энэ байна.

Доржзодов: Яахав эхлээд Их хурал, дараа нь Засгийн газар, яам, агентлаг

А.Ганбаатар: Тийн.  Яг үнэн.  

Доржзодов: Төрийн өмчит үйлдвэрийн газар.

А.Ганбаатар: Бүгдийг нь

Доржзодов: Тэгээд дараа нь нийслэл рүү орох. Өөрөөр хэлбэл орон нутаг чинь  болохоор Засаг дарга, ИТХ. Засаг дарга нь дотроо энэ яамдуудтайгаа тэгээд ИХТ-ын доор болохоор юу орж ирнэ нийслэлийн өмчит үйлдвэрийн газар ийм л бүтэц байдаг шиг санагдаж байна. Хууль тогтоох аж ахуйн үйлдвэрүүд.

Доржоо, Ирээдүй нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаас хоёулаа хэдийг шаах уу. Тэрнээс л том шаана даа 2-уулаа. Энэ хулгайч мөнгөтэй пиздаа шүү. Энэдээс л шаана шүү. Энэ чинь ирээдүйд хэдэн тэрбумыг шаана. Мөнгөний тоог гаргана баримжаагаар.

А.Ганбаатар: Нийслэлийн Засаг дарга, нөгөө Улаанбаатар хотын засаг даргаас 2-уулаа хэдийг авах уу?. Доржоо, Ирээдүй нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаас хоёулаа хэдийг шаах уу. Тэрнээс л том шаана даа 2-уулаа. Энэ хулгайч мөнгөтэй пиздаа шүү. Эндээс л шаана шүү. Энэ чинь ирээдүйд хэдэн тэрбумыг шаана. Мөнгөний тоог гаргана баримжаагаар.  Тэгэнгүүт яах уу. Яам агентлаг тэ,  тэгээд их хурал тэ, их хурлын тамгын газар гээд байгаа юм байна ш дээ. Ордон, мордонтой нь гаргах хэрэгтэй. Чи харж байгаарай хадаг бариад гуйна шүү. Манай хүмүүс том том юм хөндөөд эхэлнэ. Тэр үед бид нарыг хуулийн байгууллага хамгаалалт хэрэгтэй.

-Ордон, мордонтой нь гаргах хэрэгтэй. Чи харж байгаарай хадаг бариад гуйна шүү-

Ц.Сандуй: Франкцуудын довтолгооноос бас жоохон хамгаалах юм байхгүй бол. Сая би ажлаа бид нар ярьж байгаад яагаад сулруулсан гэхээр сая ингээд бид нар чинь та нар бүтээлч намын хороо, мороо гээд ирэнгүүт хүмүүс аягүй тийм атаархах хорссон байдлаар хандсан л даа надад маш их. Бас нэг тийм дайралтуудыг хийсэн л дээ. Тэр болгоныг яриад ер нь яахав дээ. Бас нэг жоохон. Намайг одоо орсон хүн болгон тань дээр муу хэлэх ч юм уу тэ. Нэг тийм компаничлагдсан ажиллагаа явагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг няцаагаад өгчих юм бол. Бид нар дахиад ярихааргүй болчих гээд байгаа байхгүй юу.

А.Ганбаатар: Би үнэхээр ална. Би бол тэрийг мэдээд байгаа байхгүй юу. Би дээр Су-д ганцхан юм хэлсэн байхгүй юу. Тийм биздээ. Ийм том нам ийм юман дээр суудаггүй л байхгүй юу. Би бүүр үнэнээр хэлэхэд за юу нохой өдөр бүхэн алт үнэрлэж явдаг гэж байгаа юм. Даана ч авах бодол байдаггүй гэж байгаа байхгүй юу. Мэдэхгүй юм чинь хэрэгцээ байхгүй байгаа байхгүй юу. Үнэн биздээ тэрэн шиг юм хийгээд байж болохгүй байхгүй юу

Ц.Сандуй: Ёооё /инээв/  

А.Ганбаатар: Үнэн биз дээ. Нохойнд тэр мөнгө, алт хэрэггүй байхгүй юу. Үнэртээд жоохон ингэж байгаад хаяаад явчаад өгнө. Одоо өнөөдөр тийм байна ш дээ. Одоо байгаа бүх боломжийг хараад харахгүй байгаа байхгүй юу тэрэн дээр бодлого бодлого боловсруулахгүй байгаад л алдаа байна. Би бол угаана. Пад хийтэл нь угаана. Су муг бол пад хийтэл нь элэгдэнэ” хэмээн тэд хоорондоо ярьжээ.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сандуй Ганбаатар хоёр л хуйвалдаан санаачлаад л , мөрөөдөөд л яриад байдаг юм биш үү. Тэрнээс биш намын удирдлагууд болон бусад хүмүүс ямарч оролцоогүй байдаг юм шиг.Намын дарга нь ч идэвхигүй.
2017/08/17 202.21.106.146
САНДУЙД
ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ҮЛДЭХ НИЙГЭМЭЭ ЯАЖ БУЗАРЛАЖ ЯМАР АЙМШИГТАЙ ЮМ ХИЙЖ БАЙГАА УЛС ВЭЭ. УДАХГҮЙ МОНГОЛ ЭРЧҮҮД ОЙЛГУУЛАХ БИЗ
2017/08/16 202.9.43.167
ГАМРИТ ГАНБАА
ЭД НАРТ НЭГ САНУУЛГА ӨГӨХГҮЙ БОЛ. ЭНЭ НЭГ ХАХАЖ ЦАЦСАН ГАМРИТТАЙ ЮМУУ ДОХТОЙ ГАНБААТАР ГЭЖ НЭГ НӨХӨР АРАЙ Л ДОРОМЖЛООД БАЙНА ШҮҮ. ЭР ХҮН ШУНАЖ БОЛОХГҮЙ ЮМ ГЭЖ БАЙДЫМ ШҮҮ. ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ҮЛДЭХ НИЙГЭМ
2017/08/16 202.9.43.167
Үзэн ядагч
Муу хулгайч нарыг шууд бууд цаазал
2017/08/15 202.9.43.29
nogo tot huuli tsaaz n haana bn .aliv
Zoo
2017/08/15 150.129.143.4
зочин
22000 ажилчин энэ ярианы дараагаас шат дараатай ажлаасаа халагдаж шинэ хүмүүс томилогдсон гэж үнэн юм байналдаа. Одоогийн төрийн тогтолцоо тэгхээр бизнес дээр тогтож байгаам байна. Улсаа зарж идсэн бн
2017/08/15 192.162.242.165
o.O
МАНАН-гаар улсаа ахиж удирдуулна гэж юу байсымбээ бүтэн жил хангалттай л зовж байнашдээ. Энэ одоо бас юу вэ. Төрийн алба чинь ямар тоглоом юмуу
2017/08/15 46.101.72.149
Зочин
Өчигдөр газруудыг бүгдийг нь зарсан. Өнөөдөр төрийн албыг зарж байна. Маргааш төрөө, нөгөөдөр улсаа түүний маргааш чамайг зарах нь дээ.
2017/08/15 183.81.169.78
Зочин
Энхболдын мафе бол зүгээр МАНийг эзэлчихсэн юм бн дөө энэ нам бол зүгээр алуурчид цугларсан газар юм бн шүү дээ ярьж өг нь бол аймаар юм бн аан
2017/08/15 202.9.41.106
Ганбаатар
Ганбаатар ярьж хэлж байгаа нь аймаар
2017/08/15 202.70.46.236
Хуягаа
Үтэр түргэн хариуцлага тооцох ёстой !!!!
2017/08/15 185.89.248.35
Ганаа
арай шийдцэн нөхдүүд юмаа. энэ яриж байгаа нь
2017/08/15 167.114.159.186
Zochin
Arai ch dee. MAN odoo ingeed l zugeer tag duugui suugaad baih uu. Ene luivarchdaasaa salah heregtei baina shuu dee.
2017/08/15 183.81.169.78
unuudur ghed bugd barigdah bhaa mongoliin shuux hurdan ajildag boltson bn lee
a
2017/08/15 202.131.248.210
karma....
Угаасаа тодорхой ш дээ 60 тэрбумаас болж ялагдал хүлээсэн ш дээ МАН намын гишүүдийн нүүр байтугай бөгс улайсан ш дээ. Хариуцлага тооцох хэрэгтэй дахиж ийм асуудал гаргахгүй үүрэгжүүлж хариуцлагажуулах
2017/08/15 178.62.48.28
jawzmaa...
60 бол яах аргагүй ялагдалд хүргэсэн томоохон зэвсэг. Үүгээрэч МАН ын нэр хүнд уландаа бууж ард түмэнд таалагдахаа больсон байх. тиймдээс 60ынхаа үнэн зөвийг шийдэж ард түмэнд хүргэн хэн нь буруутай г
2017/08/15 202.131.248.210