8o
Улаанбаатар хот
mobile menu

Түлэнхийн төв 2018 онд ашиглалтад орно

2017-08-14 16:26:04

Түлэнхийн төвийн барилга ашиглах боломжгүй болсноор 2006 оноос хойш тус төв нь байр түрээслэх, Гэмтэл согог судлалын үндэсний төвд байрлаж өвчтөнүүддээ үйлчилгээ үзүүлэх зэргээр ажиллаж ирсэн. Хөрөнгө мөнгөгүйгээс барилгын ажил олон жил саатсан. Харин өнгөрсөн жилээс Засгийн газар анхаарснаар одоогоор барилгын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай үргэлжилж буй юм байна. Санхүүжилтийн ажил нь эрт шийдэгдсэн бол энэ ондоо багтаан ашиглалтад оруулах боломжтой байсан аж. Барилгын гүйцэтгэгчээр “Цаст” констракшн, “Нутгийн зам” компаниуд ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл