8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦУОШГ: Түр зуурын усархаг бороо орно

2017-08-14 14:44:25

Ойрын хоногуудад баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын усархаг бороо орж, борооны өмнө салхи ширүүсэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

НАЙМДУГААР САРЫН 15-НААС НАЙМДУГААР САРЫН 19-НИЙГ ХҮРТЭЛХ  ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 17, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл