8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд голын усанд осолджээ

2017-08-14 12:36:57

Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Буга” гэдэг газар Өлгий сумын харьяат иргэн Е /35 настай, эрэгтэй/ усанд осолджээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.Тэрээр долдугаар 30-ны өдөр амралтанд явахаар автомашинтай гэрээсээ гараад сураггүй болжээ. Улмаар энэ сарын 13-ны өдөр Ховд голын эргээс автомашиныг нь олсон бөгөөд усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 15 цаг 22 минутад хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:10 цагт осолдсон газраас зүүн зүгт 5 км-с цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл