8o
Улаанбаатар хот
mobile menu

ОФФШОР: 49-22=27 хоног?

2017-08-14 08:36:00

Өнгөрөгч 2016 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциум буюу 76 орны 107 хэвлэл мэдээллийн байгууллагын 400 гаруй сэтгүүлч 40 жилийн турш тасралтгүй эрэн сурвалжсаны эцэст улстөрчдийн нууц хөрөнгө буюу оффшор дансыг нээж, илрүүлсэн мэдээллээ дэлхий нийтэд цацсан юм. Энэ дунд манай улсаас 49 гаруй компани, хувь хүн энэ бүсэд данстай нь ил болсон. Үүнд улс төрийн нэр нөлөө бүхий хүнээс эхлүүлээд хувийн компани хүртэл дурдагдсан. Оффшор нь зүгээр нэг данс биш. Хэн нэгэн хууль бус, татвараас нуусан, авлига авсан мөнгөө хадгалдаг хил дамнасан бүс.

Энэ дунд манай улсаас 49 гаруй компани, хувь уг бүсэд мөнгө хадгалдаг нь ил болсон. Үүнд улс төрийн нэр нөлөө бүхий хүнээс эхлүүлээд хувийн компани хүртэл дурдагдсан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоодугаар сарын 24-ний өдөр уриалга гаргаж оффшор бүсэд байгаа мөнгийг татах 49 хоногийн хугацаа өгсөн юм. Энэхүү уриалгад “Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна.

Ерөнхийлөгч оффшортнуудад “өршөөлийн” 49 хоногийн хугацаа өгсөн. Өнөөдөр энэ уриалга гаргаснаас хойш 22 хоног өнгөрч. Үндсэндээ оффшор бүсээс мөнгө татахад 27 хоног үлдээд байна.

Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” хэмээн уриалга гаргаж мэдэгдэл хийсэн. Ерөнхийлөгч оффшортнуудад “өршөөлийн” 49 хоногийн хугацаа өгсөн. 

Учир нь Монгол Улс өнөөдрийг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэнтэй холбоотой. Тиймээс улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд гарч байна

Өнөөдөр энэ уриалга гаргаснаас хойш 22 хоног өнгөрч. Үндсэндээ оффшор бүсээс мөнгө татахад 27 хоног үлдээд байна. Өнгөрсөн 22 хоногийн хугацаанд оффшор бүсээс мөнгө татах ажлын хэсэг байгуулагдсанаас өөр зүйл сонсогдсонгүй.  Харин бусад улс оронд энэ мэдээлэл гарсан даруй оффшор дансанд мөнгөтэй хүмүүст хариуцлага тооцож эхлэсэн талаарх мэдээлэл гарсаар ирсэн.  Үүнээс харахад манай улс оффшор данснаас мөнгө оруулж ирэх асуудалд “хайнга” хандаж байгаа нь харагдаж байна. Учир нь Монгол Улс өнөөдрийг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэнтэй холбоотой. Тиймээс улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд гарч байна. Манай улс шиг хүн ам цөөтэй, эдийн засаг дорой улс оронд оффшор данстай улс төрч байна гэдэг боломжгүй санагдана. Мөн оффшор бүсэд байгаа тэр их мөнгө хаанаас ямар шугамаар орсон нь тодорхойгүй. Ямартай ч эхний ээлжид оффшорт байгаа мөнгийг татах. Дараа нь оффшор бүсэд данстай хүмүүст хариуцлага тооцох асуудал нэн чухал.

Товчхондоо 49-22=27 хоног?. Энэ 27 хоног оффшор бүсэд байгаа мөнгийг татаж оруулахад хангалттай хугацаа мөн үү. Эсвэл хэрхэн яаж ажиллахаас шалтгаалах уу. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment