8o
Улаанбаатар хот
mobile menu

“IT” Г.Занданшатар

2016-01-12 00:52:00

Харвардын их сургуулийн судлаач Майкл Портер мэдээллийн технологийн салбар Монгол орныг хөгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байдаг. Тиймээс ч манай орны хувьд энэ салбарыг хөгжүүлэхэд төр засаг анхаарал хандуулах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байдаг улс төрчдийн нэг нь Г.Занданшатар гэнэ лээ. 

Тухайлбал, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард  “Программ хангамж үйлдвэрлэлийн салбарын III чуулган” зохион байгуулагдахад Стэнфордын их сургууль, Силикон валлейгийн хамтын ажиллагаа сэдвээр илтгэл уншиж салбар эрдэмтдийг гайхшруулсан сурагтай. Олсон мэдлэг нь зузаан гэдгээ харуулсан экс гишүүн “Монголиан Силикон Валлей” компанийг үүсгэн байгуулж Монголын стартап бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж. “USBC” компанийн захирал Майкл Гуревичийг урьж авчран Монголын стартап компаниудын хийж байгаа ажлуудтай биечлэн танилцуулж чадавхи, боломжийг тодорхойлуулсан гавьяатай. 

Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд АНУ-ын Силикон валлейгийн шилдэг мэргэжилтнүүд болох Concordia Ventures компанийн захирал Рик Расмуссен, USBC компанийн захирал Майкл Гуревич нарыг урьж Монголын стартап компаниуд АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, хөрөнгө оруулалт татахад туслах зорилгоор семинар зохион байгуулж дөрвөн компанийн бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгааг сонсч зөвлөгөө өгчээ. 

Монголиан силикон валлей компани нь стартап ком­па­ниу­дыг АНУ болон дэл­хийн зах зээлд га­ра­хад нь зөв­лө­гөө үзүү­лэх, сур­галт зо­хион бай­гуу­лах, ин­но­ва­цийн су­дал­гаа хийх, стар­тап эко­сис­те­мийг бүр­дүү­лэх су­дал­гаа хийх, бод­логын зөв­лөмж бэлт­гэх зэ­рэг аж­луу­дыг хий­дэг аж. Мөн түүнч­лэн Стэн­форд, UC Berkeley зэ­рэг сур­гуу­лиудын энт­репренёр сур­гал­тыг он­лай­наар Монголын энтрепренёруудад зохион байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа юм байна.

Монгол ухаан гэдэг аугаа. Манай залуус АйТи-ийн чиглэлээр чамгүй амжилттай ажилладаг ч тэдэнд дэлхийд бүтээгдэхүүнээ танилцуулах, туршлага судлах боломж тэр бүр гардаггүй. Тэгвэл экс гишүүн Г.Занданшатар залуусын мөрөөдлийг биелүүлж, дэлхийд гарах хөтөч нь болж эхэлжээ. Улс төрөөс завсарлага авах хугацаандаа чамгүй олон зүйлийг сурч мэдсэн тэрбээр сурсан мэдлэгээ бусаддаа хуваалцаж, Монголын мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх гэж чармайж буй бололтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Оносон нэр байсан, бас зүгээр гахай гэсэн ч болохоор, нүд энээ тэрээг нь хараа яг гахай гахай.
2016/03/28 103.17.108.42
harah tsarainii baliar amitan
2016/03/07 103.17.108.42
IT
Та одоо энэ салбараас хол яваарай.
2016/01/12 103.17.108.42
irgen
usan gaxai
2016/01/12 103.17.108.42
irgen
usan gaxai
2016/01/12 103.17.108.42
Жинхэнэ иргэн
МАН-ынхан гэв гэнэхэн монголоо гэдэг болчихоо юу? " Баас хатавч өмхийгөө тавьдаггүй" гэдэг ардын үг үнэн.
2016/01/12 103.17.108.42
иргэн
МАН-н идэгчдийн нэг л байна. далд ор цаашаа
2016/01/12 103.17.108.42
ИРГЭН
үхснийх нь гавъяатай хүн гэж шоронд суух ялтай л байлгүй дээ
2016/01/12 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment