8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хуулийн уг эхийг төрийн түүхийн музейд залав

2016-01-12 00:19:00

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдөр тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг залах ёслол өнөөдөр 11 цаг 40 минутад Төрийн түүхийн музейд болов. Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Үндсэн хуулийн 24 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв нар хүндэтгэлтэйгээр заллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл