
МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурж эхэлсэн. Өчигдөр гэхэд 25 гишүүн гарын үсгээ зураад байсан бол өнөөдрийн байдлаар гарын үсэг зурсан хүний тоо 31-д хүрсэн байна. Мөн зарим гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн нэр ч мөн ил болоод эхэлсэн байна. Нийт гишүүдийн 51-ээс дээш хувь нь буюу 76 гишүүний 39 нь дэмжсэн тохиолдолд Засгийн газар огцрох үндэслэл бүрдэх юм. Одоо ердөө 8 хүний гарын үсэг дутуу байгаа аж. Ингэсэн нөхцөлд тэдний саналыг УИХ-аар 14 хоногийн дотор нэг тийш болгох ёстой юм.



