2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Россия-1” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Америкийн 755 дипломатчийг эх орноосоо гаргахаа мэдэгдсэн. Тодруулбал, АНУ-ын Сенат буюу Парламентын дээд танхим өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын эсрэг шинэ хориг бүхий хуулийн төслийг дэмжин баталсан. Үүний хариу цохилтыг Путин ийнхүү өгөөд байсан юм. Харин энэ асуудалд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп маш их баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Дональд Трамп хэлэхдээ “Би Путинд баярласнаа хэлмээр байна. Путин ийм шийдвэр гаргасанаар бид зардалаа хэмнэх боломжтой боллоо. Би хэрхэн зардалаа танах талаар толгойгоо гашилгаж байсан юм. Мөнгө хэмнэх боломжтой боллоо” хэмээн хэлсэн байна.
Дональд Трамп Путинд баярласнаа илэрхийллээ
2017-08-11 11:24:00