8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүчтэй аадар борооны улмаас эмнэлгийн байр усанд автжээ

2017-08-10 16:32:27

Өчигдөр буюу энэ сарын 09-ны Дундговь аймагт өдрийн 15 цагийн үед орсон аадар борооны улмаас аймгийн Эрүүл мэндийн газар усанд автаад байна.Их хэмжээний усан болоо орсны улмаас барилгын нь подвалын хэсэг усаар дүүрч Онцгой байдлын газрын алба хаагчид усыг соруулах арга хэмжээ авчээ.Усанд автсан давхарт вакцин хадгалагдаж байсан бөгөөд ЭМГ-ын ажилчид, Онцгой байдлын алба хаагчид хамжин вакциныг усанд автахаас амжиж гаргасан боловч зарим вакцины хайрцаг сав норж, хөргөгчнүүд усанд автсан тул вакциныг өөр газарт шилжүүлэн, хадгалалтын хэвийн горимыг хангахаар яаралттай ажиллаж байгаа аж.

Мөн барилгын усанд автсан хэсэгт бие бялдарын чийрэгжүүлэлтийн танхим, архив, аж ахуйн агуулах, түүнчлэн 380 квт- ын цахилгааны эх үүсгэвэр байршиж байсан нь усанд бүрэн автжээ.Тухайн аймгийн ЭМГ- ын барилга шинээр баригдаж ашиглалтад ороод гурван жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Барилгыг барих зөвшөөрөл бүхий газар нь үерийн аманд байршилтай, барилгыг ашиглалтад оруулсан ч үерээс хамгаалах далан суваг хийгээгүй байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл