Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан, чагнасан хэргийн цорын ганц гэрч Ч.Батболдыг өнөөдөр өглөө үүрээр АТГ-ын ажилчид баривчилсан үйл явдал боллоо. Цагдаагийн байгууллага болон, АТГ-ын нийлсэн 10 гаруй албаны хүмүүс очсон байна. Гэрч Ч.Батболдыг баривчлахдаа гэрийн цонхыг нь хагалж, гэрт нь орж ирсэн байна. Цагдаагийн байгууллагын залуус Ч.Батболдыг баривчлаад явсаны дараагаар АТГ-ын ажилчид хагалсан цонхны шилээ цэвэрлээд аваад явсан байна.