8o
Улаанбаатар хот
mobile menu

Шөнийн цагаар чанга дуугаар “гайхуулсан” тээврийн хэрэгслүүдийг түр саатуулжээ

2017-08-10 11:24:48

Нийслэлийн автозамын гудамж, талбайд шөнийн цагаар чанга дуутай мотоцикль, дөрвөн дугуйт, зориулалтын бусаар тоноглосон, бүдүүн яндан суурилуулсан автомашинууд дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг илрүүлэх, арилгах, таслан зогсоох зорилгоор Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт явуулж байна. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу уг хяналт шалгалтыг хийжээ.

Өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө хяналт шалгалтаар зориулалтын бусаар тоноглосон хоёр тээврийн хэрэгслийг түр саатуулж, 24 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулахаар дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэст хүргүүлэн ажиллаа.

Нийт жолооч нартаа хандаж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
bayarlalaa tsagdaa naraa
2017/08/11 202.21.106.154
иргэн
замын хөдөлгөөнд гашуун хар утаа май тавиад оролцоод байгаа машинуудыг журамлах тэд машинаа засаг л дэ зарим нь арай л байна шүү
2017/08/11 59.153.112.151
СХНГРЛ
зӨВ ЗӨВ , ЗЦГ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА
2017/08/10 203.91.118.180
Bolormaa
Unen uu. 25-r emiin sangiin orchimd shunu bolgon l tiimerhuu asuudal gardagdaa.
2017/08/10 122.201.22.195
Хотын иргэн
Автомашины урд улаан гэрэл хийж явааг ЗЦАлба таслан зогсоох ёстой бус уу. Мөн автомашины дугаараа нуух зорилгоор доош тонгойлгосон жолооч нарыг журмалмаар байна. Арга хэмжээг оройтож авч байна даа.
2017/08/10 66.181.181.71
Б.Энхтуяа СБ дүүрэг 4 р хороо 49-23 тоот
Үнэн бол сайхан мэдээ байнаа. 102 т удаа дараа хэлж байсан арга хэмжээ авч өгдөггүйш дээ Сөүлийн гудамж Цирк бол гол цуглардаг газар нь ш дээ
2017/08/10 27.123.212.134