8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө бороо орно

2017-08-10 08:10:23

2017 оны 08 дугаар сарын 09-ний 20 цагаас 08 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 3-8 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 16-21 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нуурын хотгор болон Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 16-21 дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 12-17 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 19-24 хэм, нутгийн зүүн хэсгээр  24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө сэрүүсч 17-19 хэм дулаан байна.


2017 оны 08 дугаар сарын 11-нээс 08 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр,    12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 11-12-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хална.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment