8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “60 тэрбум”-ийн хэргээр Г.Доржзодов гэрчийн мэдүүлэг өгч, Хүннүгийн үеийн хадны бичээсийг тайлж уншсан өдөр

2017-08-09 18:19:00

“Хүний суу билэг өөрийх нь гарт бий. Сэлж сурахын тулд ус руу үсрэх хэрэгтэй. Ухаанд үнэ цэнэ гэж үгүй, хүмүүжилд хязгаар гэж үгүй” гэсэн сайхан урмын үгийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. .

Ц.Баасандорж: У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, тагнаж чагнасан асуудлаар Шадар сайдын ажлын албанаас мэдээлэл хийлээ. Өчигдөр Шадар сайдын өмгөөлөгч Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргасан байна. Тус  хүсэлтэд Шадар сайд У.Хүрэлсүхийг байнга дагаж мөрдөж байсан этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлэх. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн үндэслэлээр гэрчээр байцаалгах зэрэг хүсэлт гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр Шадар сайдын ажлын албанаас АТГ, ТЕГ-т гомдол гаргасан талаараа мэдээлэл хийсэн юм. Уг хэвлэлийн хуралд Шадар сайдын Хуульч Ц.Баасандорж, Шадар сайдын зөвлөх  А.Үйлстөгөлдөр нар мэдээлэл хийлээ. 

Ц.Баасандорж: У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй

Шадар сайдын Хуульч Ц.Баасандорж хэлэхдээ  "Анх 2017 оны тавдугаар сараас нэр бүхий 6 иргэн, гэрээт харуул хамгаалалтын компаниа У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан. Энэ талаар АТГ, ТЕГ-т долоодугаар сард гомдол гаргасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл тус гомдлыг авч хэлэлцэхгүй байна. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тодруулбал, Шадар сайдын У.Хүрэлсүхийн амь биед нь халдах, гэрчийн мэдүүлснээр Ерөнхий сайд болгохгүйн тулд хэрэгт орооцолдуулах, үүндээ цагдаагийн байгууллагад татан оролцуулах, хууль бусаар тагнасан мөрдсөн асуудал нь Эрүүгийн 19,2-р зүйлд заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах,, 19.3-т заасан “Хууль бусаар мөрдөж мөшгих гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл учир үүнийг шалгуулахаар ТЕГ, АТГ, УЕПГ тус тус гомдол гаргасан. Одоо болтол энэ хүмүүс шийтгэлээ хүлээхгүй байгаа нь хуульч хүний хувьд энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. Уг нь гомдол гаргаснаас хойш нэг сарын дотор хэрэг үүсгэж, гомдол гаргасан хүмүүст мэдээлэл өгөх ёстой. Одоо болтол тэгээгүй нь хууль бус үйлдэл гаргаж байна гэж хардах үндэслэл болж байна. Дараагийн асуудал нь уг хэргийн цорын ганц гэрч болох Н.Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч. Энэ хүний дэлгэсэн мэдээлэл ноцтой учраас өнөөдрийг хүртэл гэрч, хохирогчийн хамгаалалтад аваагүй байна. 
Цаашид тагнуулын байгууллагын ажилтнууд тайлбар авахаас зугтсан, солигдсон тохиолдол гарсан. Энэ асуудалд улс төрийн нөлөө байгаа юм биш биз. У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй

ЦЕГ, АТГ, ТЕГ нэг сарын хугацаанд 30 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг биелүүлсэнгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж хардаж байна” гэв. 

А.Үйлстөгөлдөр: Засгийн газрын гишүүнийг тагнаж чагнахад Засгийн газраас анхаарах ёстой

У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн. Засгийн газрын гишүүнийг тагнаж чагнахад Засгийн газраас анхаарах ёстой. Нэг сар болчихоод байхад Засгийн газраас ямар ч мэдээ, мэдээлэл хийсэнгүй. Анх долоодугаар сарын 3-ны өдөр У.Хүрэлсүх сайд МАН-ын удирдлагууд М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт мэдэгдсэн байдаг. Монгол Улсын Шадар сайд нэг ч хоног амралтгүй ажилладаг. Түймэртэй, галтай, устай зууралддаг гэдгийг мэдэж байгаа. У.Хүрэлсүх сайд үүнийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл явж байна. Өөрөө зохион байгуулсан бол яагаад 6 гэрчтэй байгаа юм. Бид энэ бүхнийг хууль хяналтын байгууллагууд ёс журмаар нь шалгахыг хүсэж байна хэмээн мэдээлэл хийлээ.  

"Голлон тоглогч" ба “Орлон тоглогч"

МАН-ын хэд хэдэн гишүүн Бага хурлаа нэн яаралтай хуралдуулах талаар шаардлага хүргүүлж байсан билээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Тэрбээр “МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын удирдах зөвлөлд, Алдаа оноогоо дотроо шийдвэрлэж чаддаг өөрийн гэсэн мөрдөх дүрэмтэй, баримтлах зарчимтай нам бол “Монгол Ардын Нам” билээ. Улс орны хувь заяаг энэ чухал цаг үед үүрч байгаа улс төрийн хүчний хувьд бид өнөөдөр өмнөхөөсөө илүү хариуцлагатай, бусдаас илүү сахилга баттай байх ёстой. Иймээс намын удирдлагууд наадам, зугаалгаа одоо зогсооё!. Намрын их ажлаас өмнө намын дотоод асуудлаа түргэн шуурхай эмхлэх нь зүйтэй. Гадна жагсаж байгаа нь ч дотор суугаа нь ч асуудалд бодитой хандаж шат шатандаа алдаа оноогоо ярилцъя. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний нуруун дээр улс эх орон, ард түмний хувь заяа байдаг учир өнөөдөр МАН-ын дотоод асуудал ард түмэнд хамаатай гэдгийг бүх шатандаа ухамсарлая. Намын удирдах зөвлөл яаралтай хуралдаж, бага хурлыг 08-р сарын 10-ны дотор хуралдуулж дотоод асуудлаа цэгцлэхийг нийт гишүүдийнхээ өмнөөс шаардаж байна” хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан шардаад авсан билээ. Мөн УИХ-ын Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулан, улмаар тэмцлийн хэлбэрийг сонгож, суулт хүртэл зарлаж байсан.

Бага хурлаа хийсэн нэр зүүж, МАН-ын удирдлагууд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилохоор урьчилан бэлтгэл базааж эхэлжээ. Тэгвэл МАН-ын даргын орлон гүйцэтгэгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат.

Энэмэтчилэн намын нөхөд нь Бага хурлаа нэн яаралтай хуралдуудж асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байхад МАН-ын удирдлагууд арай өөр бодолтой яваа гэнэ. Тухайлбал Эх сурвалжийн мэдээлснээр МАН есдүгээр сард дараагийн даргаа сонгож, томилохгүй юм байна. Харин түр орлон гүйцэтгэгчийн асуудал ярьж яваа аж.  Бага хурлаа хийсэн нэр зүүж, МАН-ын удирдлагууд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилохоор урьчилан бэлтгэл базааж эхэлжээ. Тэгвэл МАН-ын даргын орлон гүйцэтгэгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат.

Үүнээс харахад МАН-ынхан мэдээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох бараг 100 хувийн магадлалтай.

Энэ дүр зураг, магадгүй үзэгдэл танд ойр санагдаж байна уу. Санагдаж байгаа байх. Эл түүх одоогоос таван жилийн өмнө болж байна. Тодруулбал, 2012 оны сонгуульд МАН ялагдал хүлээгээд Ө.Энхтүвшин гишүүн МАН-ын дарга болсон. Гэхдээ удалгүй намын даргаас буусан. Тэгвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАН ялагдал хүлээж намын шинэ даргын асуудал өнөөдөр улс төрийн халуун сэдвүүдийн нэг болж байна. Үүнээс харахад МАН-ынхан мэдээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох бараг 100 хувийн магадлалтай.

Үнэхээр л Ж.Эрдэнэбат намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдвол тэр “орлон тоглогч”. Аан харин “голлон тоглогч” нь мэдээж М.Энхболд байх нь мөн адил 100 хувийн магадлалтай.

Гэхдээ үүний цаана “орлон тоглогч”, “голлон тоглогч” гэсэн хоёр хүний тухай энд онцолмоор байна. Үнэхээр л Ж.Эрдэнэбат намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдвол тэр “орлон тоглогч”. Аан харин “голлон тоглогч” нь мэдээж М.Энхболд байх нь мөн адил 100 хувийн магадлалтай. За магадгүй МАН-ын удирдлагууд ингэж яриад, төлөвлөчихсөн байгааг үгүйсгэх аргагүй. Үүнээс харахад МАН-аас шинэ дарга, шинэчлэгдэх зүйл хүлээлтгүй бололтой. Учир нь “голлон тоглогч”-ийн заавраар “орлон тоглогч” өнгөн хэсэгтээ “шинэ дүр” гаргаж үүргээ биелүүлж, гүйцэтгэл сайтай тоглолт үзүүлэх нь ч тодорхой болох шиг.

Б.Бүрнээ: З.Санждорж лам өөрөө хөтөлбөр авна гэж бужигнуулсан

Өнгөрсөн долоо хоногт  “Монголын Их Хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Санждорж Гандантэгчилэн хийдийн ламд зодуулсан гэсэн мэдээлэл гарсан.  Тодруулбал, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамцын туслах Б.Бүрнээд зодуулсан хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Даншигийн өмнөх өдөр энэ хэрэг гарсан. Гандантэгчилэн хийдээс хөтөлбөр авахаар очоод маргаан үүссэн Б.Бүрнээгээс наадмын хөтөлбөр авах гэтэл шууд нударгын хариу өгсөн. Учир нь манай хийдийг “Даншиг наадамд оролцуулахгүй, танай хийдийнхэнд даншигт оролцох боломж байхгүй” гэж хэлсэн. Намайг өшиглөсөн, хөөрөг, орхимж, малгай гээд авч явсан зүйлүүдийг маань араас шидсэн. Камерт энэ бүхэн бичигдсэн. Хуулийн байгууллагад ч өгсөн" хэмээн хэлсэн. Харин энэ талаар  Б.Бүрнээ ламаас тодруулахад  “Их хүрээ-Даншиг наадам”-ын урд өдөр З.Санждорж лам манай хийдэд ирсэн. Тухайн өдөр З.Санждорж лам хөтөлбөр авна гэж бужигнуулсан. Би ерөөсөө зодоогүй.  Гол нь Даншиг наадмын хөтөлбөрийг манайхаас тараагүй, бүх хөтөлбөр мэдээлэл нь интернетэд тавигдсан байсан. Өөрөө юмаа шидээд байснаас биш бид З.Санждорж ламын эд зүйлийг авч чулуудсан зүйл байхгүй хэмээн хэллээ. 

Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ

ОУВС-ийн ажлын хэсэг өнгөрсөн сарын 19-өөс энэ сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн.

Ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерег гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт хийгдэж эхэлжээ.

Тухайлбал, энэ сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ гэж Монголбанк мэдээллээ.

Тавантолгойн ойролцоо дэлбэрэлт болсонтой холбогдуулан хариуцлага тооцно гэжээ

Төв аймгийн Алтанбулаг сумын Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо дэлбэрэлт болж нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гарсан.  Тодруулбал өдрийн 12 цагийн орчимд Таван толгой сургалтын төвөөс 26 километрт тус сумын гуравдугаар багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан бол тус багийн иргэн 48 настай Т дэлбэрэлтэд өртөж ар нуруундаа шархаджээ. Эмнэлгийн анхан шатны тусламжийг Т-г үзүүлж, цэргийн төв эмнэлэгт иргэн хүргэсэн байна.
 
Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудан уулзаж, хэргийн талаар мэдээлэл  сонсчээ.  Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Хааны эрэлд” арга хэмжээнээс гадна байлдааны сургалт зохион байгуулдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сарын 3-нд сургалт хийсэн.

Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, баримт үйлддэг. сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” гэв.
Ерөнхий сайд Ж.эрдэнэбат үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонссоны дараа цагдаа хүчний байгууллагын дүгнэлтээс гадна Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.

“60 тэрбум”-ийн хэргээр Г.Доржзодов 6 цагийн турш гэрчийн мэдүүлэг өгчээ

60 тэрбумын хэргийн гол гэрч Г.Доржзодов өчигдөр Тагнуулын Ерөнхий газарт мэдүүлэг өгсөн байна. Мэдүүлэг авах хугацаа зургаан цаг гаруй орчим үргэлжилсэн аж.  Ингэхдээ ТЕГ гэрч Г.Доржзодовыг байгаа газраас нь машинаар авч, буцааж хүргэж аюулгүй байдлыг нь хангажээ.Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бичлэгийг дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг АН хамгаалалтад авч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт сар гаруй байлгасан. Харин саяханаас эхлээд иргэн Г.Доржзодовоос ийнхүү  мэдүүлэг авч эхэлсэн байна. 

Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ

ОУВС-ийн ажлын хэсэг өнгөрсөн сарын 19-өөс энэ сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн.

Ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерег гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт хийгдэж эхэлжээ.

Тухайлбал, энэ сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ гэж Монголбанк мэдээллээ.

Хүннүгийн үеийн хадны бичээсийг тайлж уншжээ

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Тарагт багт байрлах хадны бичээсийг тайлсан талаар Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор Х.Лхагвасүрэн, тус сургуулийн багш, профессор Б.Балжинням нар мэдээлэл хийлээ.Тэд Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж, Монголын шинжлэх ухаанд нээлт болохуйц судалгааны ажил хийсэн талаараа танилцуулсан байна. Судалгааны үр дүнд уг бичээсийг Зүүн Хань улсын үеийн ханз болохыг тогтоож, тайлж уншсан байна. Уг бичээст 20 мөр бүхий 250 гаруй ханз бий аж. Түүнийг тайлж, “89 оны 6, 7 дугаар сард умард Хүннүг хагалган бутаргаж, дайлаар мордсон тухай” өгүүлсэн болохыг тогтоожээ.

Товчоогоор агнасан тарвага нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ

Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооноор тарваганы мах нэвтрүүлэхийг завсан хэрэг гарсан байна.  Энэ арын 7-ны өдрийн 23.00 цагт Төв аймгийн Аргалант сумаас агнагдсан 8  тарвагыг Сонгинохайхран дүүргийн мэргэжлийн хяналтын хэлстийн байцаагчид илрүүлж, хураан авчээ. Улмаар  Зооноз өвчин судлалын үндэсний төвд хураан авсан тарвагаа  хүлээлгэн өгч шинжилгээнд оруулах аж.  Харин зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа юм байна. 

УИХ-ын дарга М.Энхболд У.Хүрэлсүхийн асуудлаар тайлбар хийжээ

Шадар сайд У.Хүрэлсүхийн амь насанд халдах гэсэн мэдээлэл, дүрс бичлэгүүд сүүлийн үед анхаарлын төвд байгаа билээ. Шадар сайдын Ажлын албаны мэдээлж байгаагаар У.Хүрэлсүх сайдыг дагаж, мөрдөж байсан нь үнэн бөгөөд энэ бүхэн нь МАН-ын дотоод зөрчил, дараагийн намын даргын өрсөлдөөнтэй шууд холбоотой гэж мэдэгдээд буй.

Мөн сошиалаар тараад байгаа бичлэгт Шадар сайд У.Хүрэлсүхийг дагах, загнах ажлыг өнөөгийн намын дарга М.Энхболдын захиалгаар хийсэн гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ асуудлаар МАН-ын дарга М.Энхболд өөрийн албан ёсны цахим хая-аар дамжуулан ийнхүү тайлбар хийжээ. 

Сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлжээ

Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж заасан. Үүний дагуу Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч  М.Энхболд нар тус тус сонгуулийн зардлын тайлангаа гаргаж хуульд заасан хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ.

Хуулийн дагуу нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээ, үүнээс өөрийн хөрөнгөөс оруулсан орлого, намаас оруулсан орлого, хандивын орлого, хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хандивын хэмжээ, хэлбэр, хандивлагч хуулийн этгээдийн  нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хандивын хэмжээ, хэлбэр, зарлагын ангилал, гүйцэтгэл, үлдэгдлийн хэмжээ, байршил гэсэн үзүүлэлтээр гаргажээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо дээрх нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газар болон Татварын ерөнхий газарт энэ сарын 8-ны өдөр тус тус хүргүүлсэн байна.

Төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment