8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэнх нутгаар гэнэтийн аянга цахилгаан бууж, усархаг бороо, мөндөр орж болзошгүй

2017-08-09 17:10:50

Өнөөдөр маргааш нутгийн ихэнх хэсгээр усархаг бороо орж, гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан бууж болзошгүй тухай Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

НАЙМДУГААР САРЫН 09-13-ЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Наймдугаар сарын 9-нд ихэнх нутгаар, 10-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно.

Дуу цахилгаантай. Салхи 9-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгаар, 12-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 12-ноос ихэнх нутгаар дулаарна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment