Шадар сайд У.Хүрэлсүхийн амь насанд халдах гэсэн мэдээлэл, дүрс бичлэгүүд сүүлийн үед анхаарлын төвд байгаа билээ. Шадар сайдын Ажлын албаны мэдээлж байгаагаар У.Хүрэлсүх сайдыг дагаж, мөрдөж байсан нь үнэн бөгөөд энэ бүхэн нь МАН-ын дотоод зөрчил, дараагийн намын даргын өрсөлдөөнтэй шууд холбоотой гэж мэдэгдээд буй.
Мөн сошиалаар тараад байгаа бичлэгт Шадар сайд У.Хүрэлсүхийг дагах, загнах ажлыг өнөөгийн намын дарга М.Энхболдын захиалгаар хийсэн гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ асуудлаар МАН-ын дарга М.Энхболд өөрийн албан ёсны цахим хая-аар дамжуулан ийнхүү тайлбар хийжээ.