Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд өгсөн талаар мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ. Ерөнхийлөгч солигдсон, улс төрийн маргаантай олон асуудлууд гарч байгаа гэдэг үндэслэлээр С.Баяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх бичиг өргөн барьсан байж болох гэсэн таамаг гарч эхэлсэн байна.
Харин энэ талаар Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллага одоогоор ямар мэдээлэл өгөөгүй байгаа аж.