8o
Улаанбаатар хот
mobile menu

10-17 насны хүүхдүүд газ үнэрлэж байжээ

2017-08-08 10:58:00

Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 06-ны өдрийн 05:00 цагаас наймдугаар сарын 7-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1705 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 57, зөрчлийн 1419, согтуугийн 403, зам тээврийн  ослын 229, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 47-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тодруулбал, Дархан-Уул аймагт Хонгор сумын хоёрдугаар багийн Зулзага гэх газарт наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө эмэгтэй 19 настай А, эмэгтэй 23 настай С, эмэгтэй 20 настай Ж нар мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн хэрэглэсэн үйлдлийг илрүүлэн Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны “Байрны урд сүүдрэвчинд хүүдхүүд газ үнэртээд байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, тус  хороонд оршин суух  эрэгтэй 11 настай О, эрэгтэй 10 настай Б, эрэгтэй 17 настай Э нар ахуйн хэрэглээний газ үнэртэж байсан хэргийг шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment