8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн албанд ажиллаж байгаа 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогджээ

2017-08-07 13:12:00

Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон байна. Иймд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэргийг бүртгэн шалгаж эхэлжээ.

Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага байх шаардлагатай хэмээн үзэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргасан байна. Дээрх байгууллагуудад хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг даалгасан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Илүү үгт
Тогтоосон бол хариуцлага хүлээлгэ. Шалгаж байгаад замхардаг.
2017/08/07 135.23.229.11
  • Recent
  • Most Read
  • Most Comment