8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавантолгой дахь сургалтын төвийн ойролцоо сум тэсэрч нэг хүн амиа алджээ

2017-08-07 10:02:00

Өнгөрсөн баасан гарагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо сум тэсэрч, нэг иргэн газар дээрээ нас барж нэг иргэн нь бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал,  энэ сарын 04-ний өдрийн 12:10 минутын орчимд сургалтын төвд сургалт хийж байсан цэргийн албан хаагчдад нутгийн иргэд хандаж, сургалт болж байгаа газраас баруун зүгт тухайн нутгийн хоёр иргэн тэсрэх зүйлд өртсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг хүргэжээ. Цэргийн албан хаагчид уг газарт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын III багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан байдалтайгаар мөн тус багийн иргэн 48 настай Т нь ар нуруундаа шархадсан байдалтай байсан аж. 

Энэ асуудлаар БХЯ-ны удирдлагууд яаралтай хурал болж болсон үйл явдлыг тодруулахаар албаны хүмүүсээс байцаалт авчээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment