8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолоочийн хоолойг суудлын бүсээр нь боож, цаасны хутгаар гэмтээжээ

2017-08-07 09:49:56

Долдугаар сарын 27-ны өдөр таксины жолооч З-г гурван залуу бүлэглэн суудлын бүсээр хоолойг нь боож, гарыг нь хутгаар олон удаа зүссэж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн урдаас такси барьж, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орчим гэр хорооллын хүнгүй газар дөхөж ирмэгц хөлчүүрхсэн гурван залуу хоорондоо үл мэдэх яриагаар ярьж эхэлсэн байна. Ийнхүү хүнгүй газарт зогсохыг таксины жолооч З-оос хүсчээ. Таксины жолооч тухайн үед  хэрэг бишдэх гэж байгааг анзаарч, зам дагуу цагаан өнгийн “Приус-20” маркийн машин бараадан зогссон аж. Таксины жолооч тухайн үед суудлаа буулгаж, хоолойгоо чөлөөлөх гэж оролдон, хазаа гишгиж, урд талд зогсож байсан цагаан өнгийн “Приус-20” мөргөж тусламж дуудсан байна.“Приус-20” дотроос жолооч нь гарч ирж, сэжигтэн гурван залуугийн нэгийг нь барьж авч жолоочийг аварчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
baraboo
barvoo
2017/08/07 27.123.214.115
  • Recent
  • Most Read
  • Most Comment