8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлэн мөнгөөр зорчих үйлдлийг баримтжуулвал нэг сарын турш хязгааргүй зорчино

2017-08-07 09:23:00

Иргэд нийтийн тээврээр зорчихдоо смарт картаар үйлчлүүлээд багагүй удаж байгаа хэдий ч карт хэрэглэгчдийн тоо буурч бэлэн мөнгөний хайрцагт төлбөрөө хийж үйлчлүүлэх нь их болсонтой холбогдуулан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусанд суурилагдсан мөнгөний хайрцгийг, хурааж зөвхөн “U money” картаар үйлчлүүлэх болсон билээ.

Гэвч сүүлийн үед жолоочид бэлэн мөнгө өгч зорчих тохиолдол багагүй гарч байгаа аж. Тиймээс “Улаанбаатар смар карт” ХХК-аас “Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэн нь картаар бус бэлнээр төлбөр төлж байгаа зөрчлийг баримтжуулан ирүүлсэн иргэнийг нэг сарын турш хязгааргүй зорчих картаар  урамшуулах аян”-ыг зарлажээ. Тус аян өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

  Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд одоогийн байдлаар 86 чиглэлд 929 их багтаамжийн автобус, троллейбус үйлчилж, өдөрт дунджаар 600 мянга гаруй зорчигч тээвэрлэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Төгс
Арай дэндүү санагдахгүй байна гэж үү
2017/08/07 49.0.218.215
L
Бууны нохой болоод үнэгүй зорчиж болно шүү.
2017/08/07 125.9.41.175
  • Recent
  • Most Read
  • Most Comment