8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүүх бүрэлдэхүүн С.Зоригийн хэргийг хаалттай явуулах үндэслэлээ тайлбарласангүй

2017-08-04 10:52:00

С.Зориг агсны хэрэгт 24-25 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчид өнөөдөр болох хяналтын шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт гаргасан шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 34.4.2 дугаар зүйлийг үндэслэж шүүх хурлыг хаалттай явуулах болсон шийдвэрийг дөнгөж сая гаргажээ. Хамгийн гол нь ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргаснаа тайлбарлаагүй аж. Шүүх хуралдаанд Ерөнхий шүүгч Ц.Зориг, шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар оролцож байна. 

Гэхдээ  шүүх хурлыг нээлттэй болон хаалттай явуулах дараах хууль эрх зүйн үндэс байдаг юм байна. 

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ 34.4 дүгээр зүйл.Шүүх хуралдааныг нээлттэй явуулах

1.Шүүх хуралдааныг нээлттэй явуулна.

2.Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна:

2.Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна: 2.1.төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэх; 2.2.өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол; 2.3.арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх; 2.4.хамгаалалтадбайгаа гэрчийн мэдүүлгийг уншиж сонсох, эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад олж авсан нотлох баримтыг шинжлэн судлах.

3.Хаалттай явуулах шүүх хуралдаанд оролцуулах, байлцуулах хүнийг шүүх шийдвэрлэнэ. 4.Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагааг нууцаар явуулахтай холбоотой ил болгохыг хориглосон мэдээллийг танилцуулахдаа холбогдох хуулийг баримтална.

4.Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагааг нууцаар явуулахтай холбоотой ил болгохыг хориглосон мэдээллийг танилцуулахдаа холбогдох хуулийг баримтална.

5.Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment