8o
Улаанбаатар хот
mobile menu

Хатуу өвөл болохыг анхааруулав

2017-08-04 10:33:28

Улсын Онцгой комиссын хуралдаан өчигдөр болж, цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр Цаг уур орчны шинжилгээний газрын дэд дарга Б.Баттулга хамгийн хатуу өвөл болохоор тооцож, хадлан тэжээлээ хангалттай бэлтгэж, нөөцөлж өвлийн бэлтгэлээ хангах шаардлага байна гэдгийг анхаарууллаа.

Наймдугаар сарын байдлаар цаг агаар эхний арав хоног, дунд арав хоногийн сүүл, сүүлийн арав хоногийн дунд үеэр бороотой байх урьдчилсан төлөв гарсан байна.Түүнчлэн наймдугаар сарын гуравдугаар арав хоногийн эхээр уулархаг нутгаар шөнөдөө хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрч болзошгүй аж. Иймээс тариаланчид цаг агаарын төлөв байдалд анхааралтай хандаж ажиллах шаардлагатайг сануулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment