8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Удирдлагууд буруугаа бусдаас хайж эхэлсэн үү

2017-08-04 08:30:00

Улс төрийн ууган хүчин болох МАН “мандаж” явсан цаг саяхан. Тодруулбал 2016 оны УИХ-ын сонгуулиар олонхи болж нийт 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Тухайн үед баярын бялуу энэ тэр болж байсан нь тодхон санагдаж байна. Гэхдээ тэдний дунд үе үе хагарах, маргалдах зүйл гарч, зарим нь нударга зөрүүлсэн тухай яриач гарсан удаатай. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн алдарт 60 тэрбумын асуудал олон нийтэд ил болсноор МАН-ын доторх асуудал өнөөдрийг хүртэл “хурцадсаар” ирээд байна. Байдал хурцдаж намын Бага хурлын гишүүд 60 тэрбумын бичлэгт холбогдоод байгаа хүмүүст хариуцлага тооцох тухай яригдаж хууль, хяналтын байгууллагад удаа дарааллан хандаж эхэлсэн. 

Тухайлбал, 21 аймгийн намын хорооны дарга, дүүргийн намын хорооны дарга нарыг одоо хяналтын хорооны гишүүд хардаж, тагнаж, чагнаж эхэлсэн сурагтай. Товчхондоо аймаг, дүүргийн намын хорооны дарга нараас “Өө” хайж эхэлсэн бололтой.

Харин МАН-ын удирдлагууд саяхан сэмхэн уулзаж сонирхолтой яриа өрнүүлсэн сурагтай. Эх сурвалжийн хэлснээр “МАН-ын удирдлагууд уулзаж, Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад ялагдсан, намын даргын эсрэг хэн ажилласан бэ гэдэг асуултад хариулт хайжээ. Тэд ч хариуг нь олсон байна. Учир нь МАН-ынхан намын даргаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байх үед намын зарим хүмүүс нь дэмжээгүй юм байна. Тиймээс ямар нөхөд нь намынхаа эсрэг ажилласан бэ гэдгийг олж тогтоох даалгаврыг МАН-ын удирдлагууд Хяналтын зөвлөлийн дарга Х.Болдмандалд өгчээ. Тухайлбал, 21 аймгийн намын хорооны дарга, дүүргийн намын хорооны дарга нарыг одоо хяналтын хорооны гишүүд хардаж, тагнаж, чагнаж эхэлсэн сурагтай. Товчхондоо аймаг, дүүгийн намын хорооны дарга нараас “Өө” хайж эхэлсэн бололтой.

Гэтэл МАН-ын удирдлагууд өөрсдийнхөө хийсэн хууль бус үйлдлийг хэн нэгэнд “нялзаах” гэж оролдож байна уу. Эсвэл буруугаа хэн нэгэнд тохож гэж оролдож байна уу гэсэн хардлага гарч эхэллээ.

Үүнээс харахад МАН-ын удирдлагууд буруугаа өөрсдөөсөө биш бусдаасаа хайгаад яваад байгаа бололтой. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн гол шалтгаан нь төрийн албыг хэрхэн наймаалцах талаар гаргасан схемчилсэн 60 тэрбумын бичлэг юм. Энэхүү бичлэгт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар гардаг. Мөн намын дотоод асуудал хамгийн их нөлөөлсөн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэтэл МАН-ын удирдлагууд өөрсдийнхөө хийсэн хууль бус үйлдлийг хэн нэгэнд “нялзаах” гэж оролдож байна уу. Эсвэл буруугаа хэн нэгэнд тохож гэж оролдож байна уу гэсэн хардлага гарч эхэллээ. 

Гэтэл өнөөдөр эсрэгээрээ МАН-ын "толгой"-д байгаа хэдхэн нөхдүүдийн хутгасан “бантан”-гаасаа салж чадахгүй аймаг, дүүргийн хороодын дарга нарыг “чичилж” суух нь зүйд нийцэх хэрэг мөн үү. МАН-ын "толгой"-д байгаа нөхөд намын халуун тогоонд нь ажилладаг жирийн хүмүүсээ бурууг хайх, хардах эрхгүй.

Улстөрийн ууган хүчин, 90 гаруй жилийн түүхтэй нам өнөөдөр шударгаар ажлын хариуцлага алдсан нэгэндээ хариуцлага тооцдог, ёс зүйгүй үйлдэлж гаргаж, балмад, танхай аашилж байгаа УИХ-ын гишүүдээ огцруулдаг, хууль бус үйлдлийг таслан зогсоож чаддаг “дархлаатай” байх учиртай. Мөн энэ зэргийн улс төрийн соёлтой, чадалтай болсон байх ёстой санагдана. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ МАН-ын "толгой"-д хэдхэн нөхдүүдийн хутгасан “бантан”-гаасаа салж чадахгүй аймаг, дүүргийн хороодын дарга нарыг “чичилж” суух нь зүйд нийцэх хэрэг мөн үү. МАН-ын "толгой"-д байгаа нөхөд намын халуун тогоонд нь ажилладаг жирийн хүмүүсээс бурууг хайх, хардах эрхгүй. Ингэхдээ тэд өөрсдөөсөө бурууг хайх тухай огт бодсонгүй юу. Эсвэл бодох албагүй юу. Бэлээхнээ Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн шалтгаан ил байхад МАН-ын удирдлагууд өөр юун хариулт, шалтгаан хайгаад явна вэ.  

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
60 тэрбумын болон Аархал нэвтрүүлгээс л Гөлөөнийг ард түмэн үзэн ядах болсон л доо
2017/08/04 202.5.196.34
Irgen
NOVSHNUUD
2017/08/04 202.5.196.34
zochin
bid tanii toloo sanalaa ogson ta garlaa.Odoo bidnii oriig tsairuulna gesen amlaltandaa hur geed hevleliin hural hiigeed baisan nohduud tsaad zohion baiguulsan ezduud
2017/08/04 66.181.183.68
үргэлжлжл
адаа тэр хэдэн мэргэжилтнүүдийг бүгдийг шалгнамарч мөнгөгөгүй ямарч ногүй сайдаа явуулсан. Одоо мөнгөтэй сайд илүү ажиллах л үлдлээ. НБГ- аа эргэж хараач. ЭЭ ЯААВААС гэдэг үг бараг дэндүү сайндандаа
2017/08/04 124.158.90.7
зочин
Хай хай бүгд өртөнө. хаа сайгүй хэлсэн амлалтаа бод. Энхболд нарын хүмүүсийн 60 тэрбум төгрөгийн албан ажлын наймаа. Энэ үнэн шүү. Мөнгө өгөөгүй хүмүүсийг халсан. Өнөөдөр төрийн алба ман ч хэврэг байн
2017/08/04 124.158.90.7
zochin
Said turiin nariin bichgiin darga nar chini aldaa garagsan. Yurinhii said balchirdaj bna. Ted yurunhii saidiig toohgui bna.
2017/08/04 183.81.169.78
зочин
Зайлуулдаа хөөрхий-бие тоох гэдэг өвчин мөн ч их ужгирч эмчилгээ авахааргүй үедээ орждээ
2017/08/04 66.181.188.209
  • Recent
  • Most Read
  • Most Comment