8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сонгинохайрхан дүүрэгт хөл хорио тогтоож, 37 хүүхдийг өргөж авсан М.Сарнай бүсгүйн үнэн илчлэгдсэн өдөр

2017-08-03 18:40:00

Хүн болж төрөх нэг хэрэг, харин хүн шиг хүн байх  хамгийн хэцүү гэсэн үг байдаг. Өнөөдөр дэлхий ертөнц дээр амьдарч байгаа хүмүүсийн дийлэнхи нь эд хөрөнгө, эрх мэдэл, мөнгө гэсэн материаллаг зүйлийн хойноос дэндүү хэт хөөцөлдөж, хорвоо ертөнц дээрээ ганцаараа амьдарч байгаа юм шиг амин хувиа боддог. Гэвч хамгийн сайхан нь үүнийг өөрчлөх арга зам бидэнд байгаа. Бид бүгд бие биенээ нэгэн ижил гэдгийг ойлгож, нас, хүйс, арьс өнгө, шашин шүтлэг харгалзалгүй энэ хорвоод хүн гэдэг ховорхон заяанд төрсөндөө бахархаж,  баян ядуу, дарга цэрэг, сайхан муухай, хөгшин залуу гэж ялгалгүй бие биенээ энэрэн хайрлаж, ядарсандаа тусалж, зовсоныхоо зовлонг нимгэлж, бие биенээ хүндлэн явбал олон зовлон, олон асуудалаасаа ангижирч чадна гэж Далай лам сургадаг. Хорвоод олдсон хосгүй их хувь тавилангаа хайрлаарай. Ингээд сонин содон мэдээлэлийг багцлан хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Ээжийндээ амьдарч байсан Ерөнхий сайд хоёр жилийн дотор яаж гурван орон сууцтай болов

Одоогоос хоёр жилийн  өмнө буюу 2015 оны 02 дугаар сарын 24-нд  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  УИХ-ын гишүүн, Сангийн сайд байхдаа 25 суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцож байв. Тус нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Би орон сууцтай болж амжаагүй байгаа. УИХ-аас орон сууцны дэмжлэг үзүүлдэг гэсэн, үзүүлээгүй.Ээжийнхээ байранд амьдардаг. Ингэж хэлэхээр хүмүүс худлаа хэлж байна гэж хэлэх байх. Гэхдээ би худлаа яриагүй бодит үнэнээ хэлж байна. Худлаа ярьж чаддаггүй” хэмээн хэлж байв.

Гэтэл хоёр жилийн  дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хөрөнгө огцом өсөв. Өнгөрсөн сарын сүүлээр УИХ-ын гишүүн, Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны хөрөнгө орлогын товч мэдүүлгийг АТГ цахим хуудсандаа нийтэлсэн. Тус ХОМ-оос харахад  2016 онд нийт 194 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлсэн байна. Хоёр жилийн өмнө ээжийнхээ байранд ээжтэйгээ хамт амьдардаг хэмээн  ярилцлага өгч байсан гүйцэтгэх засаглалын тэргүүн гурван орон сууцтай хэмээн мэдүүлсэн байна. Үүнээс гадна нэг барилга эзэмшдэг гэжээ. Өөрийн гэсэн байр орон сууцгүй айлаар байсан эрхэм гишүүн нэг биш нэлээд хэдэн байртай болжээ. Үүнээс гадна Ерөнхий сайд 309 сая төгрөгний бүхий Toyota Land Cruiser 105- 1, Toyota, Highlander- 1, Lexus,570 маркын автомашинтай хэмээн мэдүүлжээ. Түүний хөрөнгө үүгээр ч зогсохгүй. Эрхэм гишүүний нэрэн дээр эрдэнэт мал сүрэг ч мөн бий. Тодруулбал, үхэр-82, Адуу-18, Хонь-240, Хурдан удмын адуу-1. Нийт дүн 162 сая төгрөгний өртөг бүхий мал сүрэгтэй. Жирийн нэг малчин иймэрхүү хэмжээний малыг 3-4 жилийн хугацаанд маллаж байж өсгөж үржүүлнэ. Томоохон албан тушаал хашсан сүүлийн жилүүдэд Ерөнхий сайдын хөрөнгө нэлээд өсчээ. Ингээд  Ерөнхий сайдын бэл бэнчин сүүлийн хоёр жилд  хэрхэн өссөнийг та дараах мэдээллээс үзнэ үү.

Ц.Сандуйгийн ирээдүйг 45 хүн шийдэх үү

-Ц.Сандуйг журмын нөхөд нь “сандаргаж” эхэллээ-

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг журмын нөхөд нь “сандаргаж” эхэллээ. Ингэж хэлсний учир нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Энэхүү гарын үсгээ зурах үйл ажиллагаа өнгөрсөн даваа гаригт буюу долдугаар сарын 31-ний өдрөөс эхэлсэн  аж. Гишүүд Ц.Сандуйг огцруулах болсон шалтгаанаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН түүхэндээ байгаагүй хамгийн бага саналыг нийслэлээс авсан. Энэ үзүүлэлт нь Ц.Сандуйгийн зохион байгуулсан “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой хэмээн тайлбарласан аж.  Иймд Ц.Сандуй хариуцлагаа хүлээж НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрох шаардлагатай” гэсэн агуулга бүхий шаардлагад гарын үсгийн ийнхүү зурж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр одоогоор 20 гаруй хүн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураад байгаа аж. Энэ тоо нэмэгдэх эрчтэй өснө гэдгийг ч онцолжээ.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг журмын нөхөд нь “сандаргаж” эхэллээ. Ингэж хэлсний учир нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. 

Үүнээс үзэхэд холбогдох хуулийн дагуу НИТХ дахь нийт 45 төлөөлөгчийн гуравны хоёр нь хурлын даргаа огцруулах бичигт гарын үсэг зурснаар Ц.Сандуй албан тушаалаасаа буух нөхцөл бүрдэх юм байна. Тодруулбал, Ц.Сандуйгийн ирээдүйг 45 хүн шийдэх бололтой. Үүнээс гадна НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч гарын үсэг зурснаар гишүүдийн саналын тоо огцруулах хэмжээнд хүрэх юм байна. Алдарт 60 тэрбумын хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа нэрийдлээр бүтэн жил тойрсон асуудалд холбогдоод байгаа Ц.Сандуйгийн ирээдүйг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд шийдэх нь. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Онцлох 30 баримт: Ипотекийн зээлийн журам хэрхэн шинэчлэгдэх вэ

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон журмын зарим зохицуулалтыг шинэчлэн,  журмын хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.  Тэгвэл энэхүү журмын онцлох заалтуудыг ОНЦЛОХ 30 баримтаараа хүргэж байна.

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий шаардлага

  • Орон сууц барьцаалсан байх
  • Зээл үнэлгээний харьцаа нь 70% (далан хувь)-иас ихгүй байх
  • Өр орлогын харьцаа нь 45% (дөчин таван хувь)-иас ихгүй байх.
  •  Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Монголбанкнаас баталсан аргачлалын дагуу тооцоолох.

Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээд нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.

  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  • Зээл хүсэгч болон хамтран зээлдэгчийн орлого нь энэхүү журмын 3.1.3-т заасан
  • Өр орлогын харьцааг хангасан, зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжтой байх;
  • Зээл хүсэгч, хамтран зээлдэгч нь энэхүү журмын 3.1.2-т заасан зээл үнэлгээний харьцааг хангах урьдчилгааг зээлийн бус эх үүсвэрээр төлсөн, эсвэл төлөх чадвартай байх;
  • Тогтмол орлоготой, сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд ажил, бизнес эрхэлсэн байх;
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх байх ёстой.

Зээлийн хүсэлт хүлээн авах шатанд зээлдүүлэгч дараах үүрэг хүлээнэ.

  •  Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдэд зээлийн нөхцөл, зээл, зээлийн даатгалтай холбоотой шимтгэл, хураамжийн талаар тодорхой танилцуулна;
  • Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдэд зээлийн оновчтой төрөл, нөхцөл, хугацаа, хуваарийг сонгоход мэргэжлийн зөвлөгөө өгнө;
  • Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдэд бүрдүүлэх мэдээлэл, баримтын жагсаалтыг танилцуулна;
  • Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдээс гаргуулан авч буй мэдээлэл,баримтын зориулалтыг зээл хүсэгчид тайлбарлана;
  • Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдээс бүрдүүлэх мэдээлэл, баримт үнэн зөв, бүрэн гүйцэд эсэхийг шалган хүлээн авна; Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 
Б.Жавхлан: МАН-д ард түмэн ажлын дүнг нь харин ч эрт мэдрүүллээ

Одоогоос нэг жилийн өмнө МАН УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, ажилдаа орсон. Гэвч нэг жилийн дараа МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялагдал хүлээсэн. Сонгуулийн үр дүнг ард түмэн МАН-д өгсөн үнэлгээ хэмээн дүгнэсэн. Зарим МАН-ын гишүүд дэмжигчид ялагдлын хариуцлагыг удирдлагуудаас нэхэж, улмаар шаардаж жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа юм. Монго ардын намын ялагдалын талаар  УИХ-ын гишүүн Б.Жавхлан цахим хуудсандаа “
Нэг жилийн өмнө ард түмэн МАН-д 51%-ийн саналаа өгч 65 суудалтай болсон. Нийт суудлын 87%. Бараг 90%. Энэ бол можаритар системийн онцлог. 49-51 хооронд 2хон хувийн зөрүү. Жилийн дараа ард түмэн 2 хувиа 10 болгоод буцаагаад авчлаа. Жилийн ажилдаа дүнгээ тавиуллаа.
Хэрэв бид энэ мэдрэмжээрээ 20 он хүртэл явсан бол ийм л дүн авах байж.Үүнийг ард түмэн харин ч эрт мэдрүүллээ. Гэрийн даалгавараа ахиулж өглөө, ачааг нь нэмлээ!!! Тийм учраас ДААЦаа нэмээд зүтгэх хэрэгтэй боллоо” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сонгинохайрхан дүүрэгт хөл хорио тогтоожээ

Сонгинохайрхан дүүрэгт малын шүлхий өвчин тархаж, хөл хорио тогтоожээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Найрамдал явах зам дагуу айлуудын малд шүлхий өвчин тархжээ. Тиймээс өвчний голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, оршин суугчдыг хот руу нэвтрүүлэхгүй, гаргахгүй байгаа аж. Малын шүлхий өвчин нь малаас хүнд хүнээс малд халддаг вирусын халдварт аюултай өвчин.Тодруулбал, амьсгалын болон шүлс баас шээсээр дамждаг ноцтой халдварт өвчин юм. Тиймээс иргэд боловсруулаагүй түүхий цагаан идээ болон мах махан бүтээгдэхүүн хэрэглэхдээ сайтар анхаарах хэрэгтэй юм.

10 дугаар сар хүртэл жолооны үнэмлэх хэвлэхгүй

2014 оноос жолооны үнэмлэхийн хэвлэлт хийхдээ улсын төсөвт суугдсан санхүүжилтээр нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан ажилладаг. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад таван аж ахуй нэгж байгууллага материалаа өгсөн боловч шаардлага хангасан компани шалгараагүй тул нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар ЦЕГ-ын Лицензийн төвд жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ирсэн бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож байгаа. Нээлттэй тендер шалгаруулалт хуулийн хугацаандаа дахин зохион байгуулагдаж жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлт 2017 оны 10 дугаар сараас хийгдэх аж. Тийм учраас иргэд жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой аж. 

Ц.Сувд-Эрдэнэ: Одоо таны жүжигт цэг тавих цаг болсон

Орон гэргүй тэнэмэл хүүхдүүд манай улсад маш их бий. Тэдгээр хүүхдүүдэд төр засгийн бодлого, нийгэмшүүлэх ажил хамгийн ихээр үгүйлэгдэж байна. Одоогоос хэдэн сарын өөрийн таван хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ хооллож ундалж, хүмүүжүүлж байгаа М.Сарнай хэмээх 37 настай бүсгүйн талаарх мэдээлэл гарч эхэлсэн. Тус мэдээлэл гарч эхэлсэний дараагаар “Сарнай” хүүхдийн төв барьж өгөхөөр олон нийт хандив тусламжийн аянг эхлүүлээд байсан. Энэхүү хандивын аянд нэгдэхийг “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ уриалж байсан. Ард түмэн ганц тоосгоноос эхлээд хандив тусламжийг харамгүй бэлэглэсэн. Гэвч өчигдөрөөс эхлэн тус хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор зогсоож байгааг мэдэгдсэн байна. Учир нь М.Сарнай гэх бүсгүй олон түмнийг хууран мэхэлсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг доороос уншина уу.

ИНГЭЭД Ц.СУВД-ЭРДЭНИЙН МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

Тэрбээр "2017 оны 1 сарын 30-ний өдөр нэгэн хүний хүсэлтээр 15 хүүхдийг тэжээдэг Сарнай хэмээх эмэгтэйд туслаач гэсний дагуу бидний нөхөд очиж амьдралтай нь танилцсан билээ. Тухайн үед Сарнай эгч өөрийн амьдралын тухай ярьж түүнийг нь фэйсбүүк хуудсандаа оруулснаар бидний хандивын аян эхэлсэн. Бид 6 ханатай гэр авч өгөхийг зорьж хандив цуглуулан гэрийг нь авч өгсөн. Маш олон хүн хоол хүнс хувцас хунар эд материалын туслалцаа үзүүлж байлаа. Гэтэл нэг өдөр өөрийгөө Лам хүн хэмээн танилцуулсан хүн "Асрамжийн төв" барихад санхүүжилт нэмэрлэнэ гэсэн тул Сарнай эгчтэй уулзуулснаар аян маань үргэлжилсэн юм. Явцдаа тэр хүн оролцохоос татгалзсан. Гэвч бид шантраагүй барьна гэсэн итгэлээр урагшаа явсан. 4 сарын 15-нд Дэлгэр эгч Сарнай эгчийн төрсөн өдрийг тэмдэглэж өгөөд бидэнд туслая хандивын аянаа идэвхижүүлэхийг хүсч "Нэг хүн нэг тоосго" аян болгож үргэлжилсэн. Ингэхдээ Дэлгэр эгч өөрийн нэр дээр данс нээж хандив цуглуулна гэсэн хүсэлтээр Дэлгэрийн 3 өөр банкны 3 данс. Итгэл сэтгэлийн гүүр сангаас төрийн банкинд данс нээж аяны бүх танилцуулга брошур дээр байршуулсан. Дараа нь 25-р суваг телевиз "Танайд хоноё" нэвтрүүлэгээр Сарнай эгчийнд хоносны дараа маш олон монголчууд дэмжиж хандив маш сайн цуглаж 40 орчим сая төгрөг болсон байх. Байх гэдэг учир нь өнөөдрийг хүртэл бид хайрцгаар цугласан хандив болон бэлнээр ирсэн хандивийг Дэлгэр эгчийн дансанд хийж байгаа. Аяны хугацаанд орлого зарлагын мэдээлэл аваагүй. Хамгийн сүүлд сарын өмнө сонссон дүн 40 сая. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Хугацаа нь дууссан гурилнаас 8 үхэр хордож үхсэн байна

Энэ  сарын 02-ны өдөр 5 өрхийн 8 толгой үхэр хордож үхсэн байна.Тодруулбал, тус дүүрэгт "Нүүдэл Жи" ХХК нь хадгалалтын хугацаа дууссан, муудсан хэрчсэн гурилыг устгалд оруулалгүй ил задгай малын бэлчээрт хаяжээ. Газар дээр нь мэргэжлийн хяналт, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч нар хамтран ажиллаж, хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлжээ. Хордож үхсэн малыг ариутгал халдваргүйжүүлэлт хийж устгалд оруулах ажлыг "ТУДА" ХХК-ын мал эмнэлэг хариуцан ажиллах аж.

​Архангайд 200 хүн багтах хуримын гэр барьжээ

Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн иргэн 52 настай Дагваагийн Базаррагчаа хөдөөгийн нөхцөлд тааруулан хоёр гэрийг холбож хуримын том гэрийг барьжээ. Энэ гэр нь 15 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй ба 200 гаруй хүн багтдаг байна.

Тэрээр жилийн өмнөөс энэ санаагаа олж, том хүүгийнхээ хуримыг саяхан хийхдээ аль болох олон хүн багтаах санаатай сэдэж энэхүү том гэрийг барьжээ. Өөрөөр хэлбэл, хоёр гэр холбох дунд талын холбоосны материалаа авснаас хойш хоёр сарын хугацаанд хийж дуусгасан байна.Энэ гэрийг хөдөөгийн нөхцөлд хаана ч барьж, угсарч болохоор авсаархан, хөнгөн байдлаар хийжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл