8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобусны зогсоолд жуулчдад зориулсан мэдээлэх самбар байршуулж байна

2017-08-03 15:18:30

Улаанбаатар хотоор аялж, жуулчилж байгаа гадаадын жуулчид, иргэд Нийтийн тээврийн автобусаар зорчиход  чиглэл, маршрутаа мэдэхгүйгээс төөрөх, будилах  асуудал тулгардаг.

Энэ бэрхшээлээс гаргахын тулд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Тээврийн газраас жуулчид ихээр зорчдог гудамж, чиглэлийн дагуух автобусны зогсоолын мэдээллийн самбарт  жуулчид автобусаар зорчих маршрут, чиглэлийг галиглан  хөрвүүлж, байршуулах ажлыг эхлүүлээд байна. Жуулчид нь тус мэдээллийн самбараас аль чиглэлд ямар автобусаар зорчиж болохтой танилцан, Нийслэл хотоор саадгүй аялах боломжтой болох аж.

Энэ жил Энхтайваны өргөн чөлөө болон Зайсан, 120 мянгат орчмын нийт 17 зогсоолыг жуулчдад зориулсан зогсоолоор сонгон, дээрх мэдээллийг байршуулахаар болжээ. Одоогоор МУБИС,  Ионсей эмнэлэг, Хөдөлмөрийн яам, Бөхийн өргөө, Улсын их дэлгүүр, Энхтайван найрамдлын ордон, Санктпетербург, Төв номын сан, Баянгол зочид буудал,120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн, Оргил рашаан сувилал, Гэрэлт хотхон /Зайсанд/, Лаборатори /Зайсанд/, Мөнгөн Завъяагийн автобусны зогсоолд мэдээллийг байршуулаад байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment