Одоогоос нэг жилийн өмнө МАН УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, ажилдаа орсон. Гэвч нэг жилийн дараа МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялагдал хүлээсэн. Сонгуулийн үр дүнг ард түмэн МАН-д өгсөн үнэлгээ хэмээн дүгнэсэн. Зарим МАН-ын гишүүд дэмжигчид ялагдлын хариуцлагыг удирдлагуудаас нэхэж, улмаар шаардаж жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа юм. Монго ардын намын ялагдалын талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан цахим хуудсандаа “
Нэг жилийн өмнө ард түмэн МАН-д 51%-ийн саналаа өгч 65 суудалтай болсон. Нийт суудлын 87%. Бараг 90%. Энэ бол можаритар системийн онцлог. 49-51 хооронд 2хон хувийн зөрүү. Жилийн дараа ард түмэн 2 хувиа 10 болгоод буцаагаад авчлаа. Жилийн ажилдаа дүнгээ тавиуллаа.
Хэрэв бид энэ мэдрэмжээрээ 20 он хүртэл явсан бол ийм л дүн авах байж.Үүнийг ард түмэн харин ч эрт мэдрүүллээ. Гэрийн даалгавараа ахиулж өглөө, ачааг нь нэмлээ!!! Тийм учраас ДААЦаа нэмээд зүтгэх хэрэгтэй боллоо” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Б.Жавхлан: МАН-д ард түмэн ажлын дүнг нь харин ч эрт мэдрүүллээ
2017-08-03 09:42:50