8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 баримт: Ипотекийн зээлийн журам хэрхэн шинэчлэгдэх вэ

2017-08-03 08:54:05

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон журмын зарим зохицуулалтыг шинэчлэн,  журмын хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.  Тэгвэл энэхүү журмын онцлох заалтуудыг ОНЦЛОХ 30 баримтаараа хүргэж байна.

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий шаардлага

  • Орон сууц барьцаалсан байх
  • Зээл үнэлгээний харьцаа нь 70% (далан хувь)-иас ихгүй байх
  • Өр орлогын харьцаа нь 45% (дөчин таван хувь)-иас ихгүй байх.
  •  Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Монголбанкнаас баталсан аргачлалын дагуу тооцоолох.

Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээд нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.

  • Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  • Зээл хүсэгч болон хамтран зээлдэгчийн орлого нь энэхүү журмын 3.1.3-т заасан
  • Өр орлогын харьцааг хангасан, зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжтой байх;
  • Зээл хүсэгч, хамтран зээлдэгч нь энэхүү журмын 3.1.2-т заасан зээл үнэлгээний харьцааг хангах урьдчилгааг зээлийн бус эх үүсвэрээр төлсөн, эсвэл төлөх чадвартай байх;
  • Тогтмол орлоготой, сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд ажил, бизнес эрхэлсэн байх;
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх байх ёстой.

Зээлийн хүсэлт хүлээн авах шатанд зээлдүүлэгч дараах үүрэг хүлээнэ.

  •  Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдэд зээлийн нөхцөл, зээл, зээлийн даатгалтай холбоотой шимтгэл, хураамжийн талаар тодорхой танилцуулна;
  • Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдэд зээлийн оновчтой төрөл, нөхцөл, хугацаа, хуваарийг сонгоход мэргэжлийн зөвлөгөө өгнө;
  • Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдэд бүрдүүлэх мэдээлэл, баримтын жагсаалтыг танилцуулна;
  • Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдээс гаргуулан авч буй мэдээлэл,баримтын зориулалтыг зээл хүсэгчид тайлбарлана;
  • Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдээс бүрдүүлэх мэдээлэл, баримт үнэн зөв, бүрэн гүйцэд эсэхийг шалган хүлээн авна;

Зээл хүсэгч ямар материал бүртдүүлэх вэ

  • Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдийн бүрдүүлэх мэдээлэл, баримтын жагсаалтад дараах баримтыг тусгана. Үүнд: Орон сууцны ипотекийн зээл хүссэн өргөдөл (энэхүү журмын хавсралт 1-д заасан жишээ-маягтын агуулгатай нийцүүлэн Зээлдүүлэгч өөрийн өргөдлийн маягтыг боловсруулж болно). Мөн зээл хүсэгч болон хамтран зээлдэгч болох этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар.

  • Цалингийн орлоготой зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: Хөдөлмөрийн гэрээ, сүүлийн1 жилээс доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаж байгааг нотлох баримт, цалин, хөдөлмөрийн хөлс, тогтмол хугацаанд авдаг урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын тодорхойлолт, сүүлийн 1 жилээс доошгүй хугацааны цалин, тогтмол хугацаанд авдаг урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын түүх, түүнийг батлах баримт/картын хуулга, цалингийн цэс г.м/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.

  •  Хувиараа бизнес эрхэлдэг зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, сүүлийн 1 жилээс доошгүй хугацааны санхүүгийн тайлан, сүүлийн 1 жилээс доошгүй хугацааны өрхийн болон бизнесийн орлогын түүх, түүнийг батлах баримт /дансны хуулга, картын орлого г.м/

  •  Бусад тогтмол орлогын эх үүсвэрүүдийг дараах баримтаар бүрдүүлнэ. Үүнд: тэтгэвэр, тэтгэмжийн орлоготой бол, тахир дутуугийн тэтгэлэг тэтгэмжийн дэвтэр, үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, хүүхдийн тэтгэлэг, халамжийн дэвтэр, шүүхийн тогтоол, бусад халамжийн дэвтэр.

  • Өөрийн эзэмшлийн болон өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх, хөлслүүлэх үйл ажиллагаанаас орлого олдог бол: Эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлийн эрхийг баталгаажуулах улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө түрээслэх, хөлслөх гэрээ, эд хөрөнгийн түрээсийн сүүлийн 12 сарын төлбөрийн баримт.

  • Байгууллагаас үзүүлэх тусламж бол тусламжийн хэмжээ, тусламж олгогч байгууллагын тухай мэдээ, холбоо барих хаяг, байгууллага нь албан ёсны тусламжийн хөтөлбөртэй эсэх талаар тодруулга, тусламж буцаан төлөгдөх эсэх лавлагаа, тусламжийг зээл хүсэгч авсан эсэхийг батлах баримт.

 

Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг цуцлах

  • Зээлийн хяналтын үед зээлийг зориулалтын бусаар ашиглаж байгаа нь тогтоогдсон;
  • Орон сууцыг эзэмших явцдаа хэвийн элэгдлээс илүү хэмжээгээр муутгасан  бүрэн бүтэн байдал, чанар өнгө үзэмжийг алдагдуулсан, гэмтээснээс зээл авах үеийн үнэлгээнд тохирохгүй болсон;
  • Хуурамч мэдээлэл өгч, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол цуцална.

Орон сууцны ипотекийн зээлийн барьцаа хөрөнгө

  • Орон сууцны ипотекийн зээлээр худалдан авч байгаа орон сууцыг барьцаална.
  • Барьцаа хөрөнгө нь энэхүү журмын 2.1.1, 2.1.2-т заасан шаардлагыг хангасан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан байна.
  • Зээлийн хэмжээ, хугацаа, зээлдэгчийн зээлийн эрсдэлээс шалтгаалан зээлдүүлэгч нэмэлт барьцаа шаардаж болно.
  • Зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчнээр хийлгэнэ.
  • Барьцаа хөрөнгийн үнэлгээний тооцоололд барьцаа хөрөнгийн үнэ цэнэ ирээдүйд өсөх таамаглалыг хийхгүй.
  •  Барьцаалбар үйлдсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment