8o
Улаанбаатар хот
mobile menu

Жимсэнд яваад төөрч амиа алджээ

2017-08-01 14:52:00

Улаанбаатар хотын хэмжээнд долдугаар сарын 31-ны өдрийн 05:00 цагаас наймдугаар сарын 01-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 1730 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 85, зөрчлийн 1333, согтуугийн 294, зам тээврийн  ослын 312, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 51-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тодруулбал, Баруунбүрэн сумын "Ханан" гэх газар Орхон аймаг Баян-Өндөр сумын харъят эрэгтэй 65 настай Ч долдугаар сарын 30-нд жимсэнд явж байгаад төөрч, долдугаар сарын 31-нд нас барсан олдсон гэсэн мэдээллийг авч шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо “Цамбагарав” үйлчилгээний төвийн хойд 19, 20 байрны гадна зогсоол дээр тавьсан нийт дөрвөн автомашины цонхыг хагалж  эд зүйлсийг нь хулгайлжээ. Шалгалтаар нийт дөрвөн автомашинаас гурвалжин шилийг хагалж их гэрэл, аяны майхан, ширээ, “GPS”, ослын дохио, торго, эмжээр бөс бараа, 50.000 төгрөг бусад эд зүйлсийг хулгайлсан хэргийг Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд суух эрэгтэй 12 настай Т, Баянзүрх дүүргийн 12-р хороонд суух эрэгтэй 15 настай О нар бусадтай бүлэглэн үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл