8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сард болох онцлох үйл явдлууд

2017-08-01 10:01:00

Энэ сард болох онцлох үйл явдлуудыг танилцуулж байна. 

Наймдугаар сарын 01-нд Монголбанкинд алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Алт" аяны нээлт болно.

Наймдугаар сарын 02-нд Монголын төмөр замчдын өдөр тохионо.Наймдугаар сарын 04-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд "Таван түмэн сарлагийн баяр" болно.

Наймдугаар сарын 05-нд Улаанбаатарт Монголын Рок, Поп одод Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бид эх орондоо хайртай” тоглолт зохион байгуулна.

Наймдугаар сарын 05-06-нд “Даншиг наадам- Хүрээ цам 2017” наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Наймдугаар сарын 06-07-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд тус аймгийн ахмадын чуулган болно.

Наймдугаар сарын 08-нд Монголын аав нарын баярын өдөр тохионо.Наймдугаар сарын 09-нд Монголын эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр тохионо.

Наймдугаар сарын 12-нд Баян-Өлгий аймагт Улсын начин Б.Серикийн цолыг мялаах наадам болно.

Наймдугаар сарын 12-17-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Олон Улсын Хүүхдийн Спортын VII Наадам” болно.

Наймдугаар сарын 16-нд Монголын эрчим хүчний салбарын ажилтны өдөр тохионо.

Наймдугаар сарын 18-нд Монголын хүүхдийн ордонд ӨМӨЗО-ы Хөлөнбуйрын шинэ Барга үндэстний дуу бүжиг, соёл урлагийн тоглолт болно.

Наймдугаар сарын 17-18-нд Улаанбаатар хотод Дэлхийн яруу найргийн 37 дугаар их хурал болно.

Наймдугаар сарын 19-20-нд Дорноговь аймгийн төв Сайншандад байрлах Хамрын хийдэд “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам болно.

Наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын өдөр тохионо.Наймдугаар сарын 25-нд Улаанбаатар хотод “BRB” , “Монгол HD", “Xyyp”, “Brainstorm”, “Skinny” компани хамтран “XMF 2017" хөгжмийн наадмыг зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Ган гачиг нүүрлээд байхад ингэж олон өдөр баярлаад туугаад байх нь зөв үү
2017/08/01 139.5.217.120