8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Өсөхбаяр: Би чадсангүй уучлаарай

2017-08-01 09:41:44

Пакистаны нутаг дэвсгэр, Каракарум нуруунд орших К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог уул билээ. Тус оргилд Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр өнгөрсөн  зургадугаар сарын 20-ноос эхлэн авирч эхэлсэн ч К2 оргилд гарч чадалгүй буцсан байна. Тэрбээр өөрийн фэйбүүк хуудаснаа " Оргилд хүрэх гэж маш их хичээлээ. Би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй. Авиралтын эцсийн мөчид хоёр хамтрагчийн нэг нь мухар олгой ургасан юм шиг байна гэж хэлээд буцаж, маргааш нөгөөх нь крампоноо өөрөө эвдчихээд ийм юмтай авирч чадахгүй гэж хэлээд доош бууснаар би 6450 дээр ганцаараа бүх ачаатайгаа үлдсэнээр авиралтаа цааш үргэлжлүүлж чадсангүй бууж ирлээ. Энэ жил 7 шерпа, 1 эмэгтэй, 4 эрэгтэй оргилд гарсан байж магадгүй. Би чадсангүй уучлаарай" хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tamir
Chi bol mongolchuudiin baxarxal shuu ulam ix amijilt xusii
2017/08/26 103.57.92.105
Зүгээрээ мундаг бн
Мундаг бн. Хамгийн хүнд хэцүү спорт гдг бүгд мэднэ. Хамтрагчид онцгүй бх ёмтой хэцүү. Мундаг тамирчин шүү
2017/08/02 202.9.43.238
Зочин
Зүгээр тийм өндөрт гарна гэдэг чинь боллоо. Хамгийн гол нь зоригтой зорилготой байгаа чинь чухал
2017/08/01 139.5.216.12
zochin
ЧАДСАНГҮЙ ГЭДЭГ ҮГИЙГ БУРУУ БИЧЭЭД БАЙХ ЮМ.chadsangyi bish chadsangui гэнэ.албан ёсны бичиг баримтад У,Ү үсгийг U gej neg latin usgeer temdegledeg
2017/08/01 202.5.194.26