8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр хаана, юу болох вэ

2017-08-01 08:57:28

09:00 цагт: “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” сэдэвт онлайн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгуулна. Сургалтад 21 аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, жирэмсний хяналтын эмч, өрхийн эмч нар 307 хүн оролцоно.

09:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Спортын ордны Жүдогийн зааланд өсвөрийн тамирчдад бүс гардуулна.
 
10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлд хийгдэж буй авто замын шинэчлэлт, засварын ажлын явцтай танилцана. Тодруулбал, Зайсан толгойн замыг Богд уулын арын замтай холбох ажил, ХААИС-ын уулзварын өргөтгөл, Богдын музейн уулзварын өргөтгөл, Яармагийн гүүрний барига угсралтын ажил, ГССҮТ-ийн авто зогсоолын барилгын ажил, Өгөөжийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай тус тус танилцах аж.

11:30 цагт: Монгол Ньюс Мэдээллийн төвд Хаппи Веритас оношилгооны төвөөс гурван ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийх болсон талаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл