8o
Улаанбаатар хот
mobile menu

Даншигийн тасалбарыг үнэгүй тараана гэв

2017-07-31 12:43:00

Гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадмын наадмын нээлт наймдугаар сарын 5-ны 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бөгөөд наадмын арга хэмжээ хурал номын зан үйл болон, хурдан морь, хүчит бөхийн барилдаанаар таван өдөр үргэлжлэх юм байна.

Энэхүү наадмыг өмнөх жилүүдэд Хүй долоо худагт зохион байгуулсан бөгөөд асар, майхан байрлуулах зэрэг ажилд төсөв их зарцуулдаг байсан учир энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн наадмыг 3-4 мянган гадаадын жуулчин ирж, үзэж сонирхоно гэсэн мэдээлэл байгаа аж. Даншиг наадмын тасалбарыг наадам эхлэх өдөр үнэ төлбөргүй тараах бөгөөд зохион байгуулалтыг цэгцтэй байлгах үүднээс тасалбарыг олгож буй юм байна. Иймд иргэдийг тасалбарт зааж өгсөн дугаарын дагуу суудалдаа суухыг зохион байгуулагчид хурлын үеэр уриалж байна.  

"ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2017" НААДМЫН ХӨТӨЛБӨР

08 дугаар сарын 03-ний өдөр, Пүрэв гараг

15:00-17:00 Жахар хот мандал, Балин тахил, баг Адислагаа хурах /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 04-ний өдөрБаасан гараг

09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурах,Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 05-ны өдөр, Бямба гараг

09:00-18:00, 21.00-07.00 Хүрээ жахар цамын хурал хурах.Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднаталбайд

10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:00-11:10 “Даншүг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.25-11:35 Мандал өргөнө Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.35-11:45 Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр унших Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,тусгайлан зассан талбайд

14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгайлан зассан талбайд

13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн/тусгай хөтөлбөпөөо/

Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд

14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын "Colors of Mongolia” тоглолт/

15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

16:30-17:00 Урлагийг тоглолт /Нийслэлийн Улаанбаатар чуулгын "Colors of Mongolia”  тоглолт /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнзэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08:30-09:00 Өндөр гэгээний маани татах/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:20-18:40 Даншүг наадам-Хүрээ цамын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншүгийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна.Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:40-18:50 “Даншүг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

18:50-19:00 Запбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл