Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх аравдугаар сард ОХУ, БНХАУ, БНСУ болон Японы удирдлагуудтай ОХУ-ын Владивосток хотноо уулзахаар төлөвлөсөн байна. Тэрбээр дээрх орнуудын удирдагчдад хүсэлтээ илгээсэн бөгөөд нааштай хариу ирсэн аж. Энэхүү уулзалтын онцлог нь дээрх орнуудын 21 нас хүртэлх жүдо бөхийн тамирчид нэгэн дээвэр дор чуулж, спортоор дамжуулан, улс төрийн харилцаа холбоог шинэ түвшинд гаргахыг зорьж байгаа гэнэ.
Ийнхүү Азийн гурван том улс болон ОХУ-ын удирдлагуудтай уулзсанаар Х.Баттулга Ерөнхийлөгчийн гадаад харилцаа, геополитикийн хувьд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа эхлэх юм байна.
Ерөнхийлөгч дөрвөн улсын удирдагчидтай уулзана
2017-07-31 11:12:00