8o
Улаанбаатар хот
mobile menu

“Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал Б.Колягийн авлигалын хэрэг ил болсон уу

2017-07-31 10:04:45

Батлан хамгаалахын яамтай холбоотой асуудал өнгөрсөн хугацаанд нэлээдгүй гарч ирсэн.  Тодруулбал өнгөрсөн дөрөвдүгээр сард Таван толгойн хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч хоёр цэргийн албан хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Мөн үүний дараахан буюу өнгөрсөн зургадугаар сард Тавантолгойн сургалтын төвд тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд зургаа дахь удаагийн марш тактикийн тэмцээн болсон тэмцээний үеэр бас нэг албан хаагч нас барсан хэрэг гарсан юм. Ийнхүү Тавантолгойн сургалтын баазад он гарсаар гурван албан хаагч амиа алдаад байгаа нь энэ.  Эх орныхоо төлөө тангараг өргөсөн  цэргийн албан хаагчид энхийг цагт амиа алдсаар л. Энэ бүхнээс харахад БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хариуцлага тооцох асуудал дуулдсангүй. Тэгвэл тус яамтай холбоотой нэг хэрэг сүүлийн үед дуулдаж эхэлсэн сурагтай. Эх сурвалжийн мэдээлснээр  “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал, хурандаа Б.Коля тус яамтай гэрээгээ шинэчлэхээр ирсэн ОХУ-ын албаны хүмүүст “Гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг БНСУ-д миний дансанд хий, мөнгө хийхгүй бол гэрээг сунгахгүй. Б.Бат-Эрдэнэ сайд надаар мөнгө нэхүүлсэн” гэжээ. 

Ажил гүйцэтгэгч ОХУ-ын албаны нөхдүүд энэ талаар АТГ-т гомдол мэдүүлсэн гэнэ. Тиймээс АТГ-аас Б.Коля хурандаагийн өрөөг лацдаад шалгаж эхэлсэн бололтой. Мөн Б.Коля Батлан хамгаалах яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажиллаж байхдаа ЗХЖШ-ын даргатай хамтраад хууль бус зэвсгийн наймаа хийсэн хэмээн шалгагдаж байсан удаатай аж. Энэ мэтчилэн “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал Б.Колягийн авлигалын хэрэг ил болсоор л. 

Түүнчлэн “МОННИС” группт зориулан техникийн тендер зарладаг "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын даргаар Б.Коля гэгчийн явсан газар болгон хууль зөрчигдөж байдаг талаар  хэвлэлд нэг биш удаа гарч байжээ. Б.Коля хүүгээ Бээжин дэх Элчин сайдын яамны цэргийн атташегаар томилуулсан сураг бас дуулдана. Энэхүү томилгоог нь Сайд Б.Бат-Эрдэнэ хийсэн гэсэн яриач гарчээ. Ийм муу нэртэй, авилгал нэхдэг нөхрийг албан тушаал дээр ахин дахин тавиад байдаг нь Б.Бат-Эрдэнэ аварга хувь хишиг хүртдэгийнх үү. Эсвэл Салбарын сайд нь үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч ирсэн үү. “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал, хурандаа Б.Коля гэхмэтчилэн хууль зөрчсөөр байх уу.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Батэрдэнэ аварга арай тэгж шаардаагүй байлгүй дээ, төрийн тэр тусмаа цэргийн алба гэдэг чинь тийм аргаар мөнгө олдог замбараагүй газар болно гэж үү дэ
2017/07/31 202.9.42.157
  • Recent
  • Most Read
  • Most Comment