8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймагт хадлан авах боломжгүй байдал хүрчээ

2017-07-31 09:09:11

Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил нийт нутгаар гантай, гандуу, зуншлага тааруугаас мал тарга тэвээрэг авч чадаагүй, сүү сааль ч гараагүй байна. Одоо бороо хур орлоо ч тачир ургасан бэлчээрийг л бага зэрэг тордоно, өвс, тэжээл бэлтгэх боломж бүрдүүлэхгүй. Тиймээс хадлангаа хаанаас бэлтгэх вэ гэдэг нь хамгийн их санаа зовоосон асуудал болж байгаа аж.  Мөн хадлан авах боломжгүй нөхцөл байдал хүрчээ.  

Хөвсгөл аймаг нь малын тоо, толгойгоороо улсдаа тэргүүлдэг байна. Энэ өвөл таван сая толгой мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүнээс нэг сая толгой мал нь отор нүүдэл хийхээс аргагүй нөхцөл байдал үүсэж буй гэнэ. Иймээс энэ жил нэг сая толгой мал худалдан борлуулж, хүнсний хэрэгцээнд зориулах төлөвлөгөө гаргажээ.

Ургацын хувьд 1572 га газарт үр тариа тариалсны 170 га нь усалгаатай газар тариалан аж. Усалгаатай тариаланд асуудал үүсээгүй ч бусад тариалалт хүндрэлтэй байгаа тул 40 хувь ургац алдаж магадгүй гэх урьдчилсан тооцоо гарсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment