Энэ зуны хамгийн “халуухан” ярианы сэдэв бол 60 тэрбумын асуудал, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар яахын аргагүй мөн. Энэ хоёр бие биедээ хоршиж, уусч байгаа нь хачин сайхан. Тухайлбал “60 тэрбумын Ц.Сандуй” эсвэл “Ц.Сандуйгын 60 тэрбум” гэх мэт. 2014 оноос эхлэлтэй энэхүү 60 тэрбумын асуудал жил гаруй өмннөөс олонд ил болж хууль, хяналтын байгууллага шалгалт явуулсан ч ахиссан зүйл огт ажиглагддаггүй байлаа. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 24-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилсэн. Мөн Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалцах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав. Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан бөгөөд гэтэл 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга лавлаж асууж энэ асуудлаар нэн даруй хариу өгөхийг АТГ-ын удирдлагаас шаардсан билээ.
Энэ хоёр бие биедээ хоршиж, уусч байгаа нь хачин сайхан. Тухайлбал “60 тэрбумын Ц.Сандуй” эсвэл “Ц.Сандуйгын 60 тэрбум” гэх мэт.
Энэ өдрөөс хойш хоёр хоногийн дараагаас АТГ Ц.Сандуйгаас 60 тэрбумын асуудалтай холбогдуулан байцаалт авч эхэлсэн. Мөн энэ сарын 26-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас МАН-ын 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар Эрүүгийн хэрэг нээж ажиллахаар болсноо мэдэгдсэн. Улмаар өмнө нь Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг АТГ-т даалгасан. Гэх мэт нөхцөл байдлаас үзэхэд “Ц.Сандуйгын 60 тэрбумын” асуудалд удахгүй ахиц гарах нь гэсэн хардалт олон нийтийн дунд хүлээлт үүсгэж эхлэв.
Тиймээс Ц.Сандуйд хилийг хориг тавих тухай яриа оргүй биш ортой л үг мэт санагдана. Учир нь 60 тэрбумын асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Мөн төрийн албаныг найцаалцаж байгаа нь өөрөө Улсад онц их хэмжээний хохирол учруулахуйц хэрэг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.
Үүнтэй зэрэгцэн өөр нэг хардалт, таамагт ч гарч эхлээд байна. Энэ юу вэ гэхээр “60 тэрбумын Ц.Сандуй”-д хилийг хорих тавих тухай юм. Тодруулбал, хууль хяналтын байгууллага 60 тэрбумын асуудалд Эрүүгийн хэргийн тусгай зүйл заалт нээж шалгаж эхэлсэн учраас уг хэрэгт холбогдоод байгаа Ц.Сандуйд хилийг хориг тавих нь зүйн хэрэг гэсэн яриа олны дунд яригдаж эхэлсэн юм. Тэгвэл Ц.Сандуйд хилийн хориг тавих уу. Эсвэл хилийн хориг тавьсан уу. Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хуулийн этгээд хилээр гарч, оргон зайлах магадлал бий. Эрүү хэрэгт холбогдоно шалгагдаж байгаа, Авлигалын хэрэгт холбогдсон, Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, Төрийн албан тушаал буюу эрх мэдлээ урвуулах ашигласан тохиолдолд хуулийн этгээдэг хилийн хориг тавьдаг аж. Тиймээс Ц.Сандуйд хилийг хориг тавих тухай яриа оргүй биш ортой л үг мэт санагдана. Учир нь 60 тэрбумын асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Мөн төрийн албаныг найцаалцаж байгаа нь өөрөө Улсад онц их хэмжээний хохирол учруулахуйц хэрэг гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.
Д.Болор