8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АТГ Ц.Сандуйгаас байцаалт авч, “Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн өдөр

2017-07-27 18:40:00

“Юуг ч маргааш гэж бүү хойшлуул. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ таны хувьд цаг хугацааны хувь үнэ цэнэтэй нэг өдөр байсан гэдэгт найдаж байна. Өнөөдөр улс эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Д.Гантулга гишүүнд хүчиндүүлсэн бүсгүй 2 удаа амиа хорлохыг завджээ

-Д.Гантулга найзаараа дамжуулан тохиролцъё гэжээ-

УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн  хохирогч бүсгүй нь эгч Ч.Саранзаяа өмгөөлөгч М.Ичинноровын хамтаар АТГ-ын үүдэн мэдээлэл хийж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эд мөрийн баримт нотлох баримт устгасан байж болзошгүй, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр ийнхүү өнөөдөр АТГ-т хандаж байгаагаа онцолсон юм.  Учир нь энэ хэрэг 12-ны өдөр хэрэг үйлдэгсэн. Эд мөрийн баримт болох хохирогч бүсгүйн дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн. Шүүхийн шинжилгээгээр баримтаас эр бэлгийн эс гарсан гэсэн дүгнэлт хийсэн байгаа. 

Эд мөрийн баримт нотлох баримт устгасан байж болзошгүй, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр ийнхүү өнөөдөр АТГ-т хандаж байгаагаа онцолсон юм

Гэтэл шинжилгээний хариуны тэмдэглээн дэх эр бэлгийн эс илэрсэн гэсэн мэдээллийг арилгаж өөр мэдээлэл бичсэн байсан. Бид хохирогчийн даавуу болон дотуур хувцсыг өөр дээрээ авсан.Тэгэхээр шинжилгээний хариун дээр устгасан хэсгийн баримт нь бидэнд байгаа гэсэн үг.  АТГ-аас үүнийг тогтоож өгөөч, эд мөрийн баримтыг устгасан хуурамчаар баримт бүрдүүлсэн энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж өгөөч гэж хүсэж байгаа аж.

Түүний хэлснээр дүү нь "энэ хэрэг баяр наадамтай холбоотойгоор шийдэгдэхгүй өнгөрөх нь гэж эгчдээ хэлж сэтгэлээр унаж, маш их хямарч байгааг хэлсэн байна. Удалгүй 2 удаа амиа хорлох гэж оролджээ.

 Мөн түүний хэлснээр дүү нь "энэ хэрэг баяр наадамтай холбоотойгоор шийдэгдэхгүй өнгөрөх нь гэж эгчдээ хэлж сэтгэлээр унаж, маш их хямарч байгааг хэлсэн байна. Удалгүй 2 удаа амиа хорлох гэж оролджээ. Д.Гантулга гишүүн найзаараа дамжуулаад тохиролцъё гэж хэлсэн талаар хохирогчийн эгч Ч.Саранзаяа онцолсон юм. 

"Бридж" Д.Ганхуягийн хүү хар тамхины хэрэгт холбогдсон уу

Манай улс нэг үе хар тамхи, мансууруулах бодисыг тээвэрлэдэг, зуулчилдаг орон гэсэн ангилалд хамаардаг гэдгийг мэргэжлийн байгууллагуудад онцолж ярьдаг байсан. Харин сүүлийн 2-4 жилд ангилалаа сольж хэрэглэгч орон болсон гэдгийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр болон төрийн бус байгууллагынхан ярьж байна. Ид хөдөлмөрийн насныхан, өсвөр үе, хөрөнгөтэй айлын хүүхдүүд, өөрийн гэсэн бизнесийн эх үүсвэртэй хүмүүс нэлээд хэрэглэдэг гэсэн тоо судалгаа ч бий. Үүн дотор улс төрчдийн болон төрийн том албан тушаалтны хүүхдүүд нэлээд их хэрэглэж байгаа тухай  мэдээлэл ч гардаг ч. Зарим нь ч харамсалтайгаар амиа алдсан тохиолдол бий.

Үүн дотор улс төрчдийн болон төрийн том албан тушаалтны хүүхдүүд нэлээд их хэрэглэж байгаа тухай  мэдээлэл ч гардаг ч. Зарим нь ч харамсалтайгаар амиа алдсан тохиолдол бий.

Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр БЗД-ийн нэгдүгээр хороо "Роял Кэстл" хотхоны 103-р байрны дээд давхараас 22 настай Б.Хүслэн унаж амиа алдсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Талийгаа Ерөнхийлөгч Х.Баттулгын салсан эхнэр Б.Энхтуяа хүү Б.Хүлэгтийн хамт амьдардаг байсан нь тухайн үед цацагдсан. Хэрэг гарсан өдөр тус тоотоод нийт 11 хүн мансууруулах бодис хэрэглэсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Эдгээр 11 залуусын дунд төрийн том албан тушаалтай эрхмүүдийн хүүхдүүд ч нэр дурдагдаж байсан. Гэхдээ хэн хэн нь байсан нь одоо ч тодорхой бус байсаар л. Тэдний дунд нэг эмэгтэй байсныг эх сурвалж онцолж байсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр 11 залуусын дунд Уул уурхайн сайд асан, "Бридж" группыг үүсгэн байгуулагч Д.Ганхуягийн хүү Г.Түмэндэмбэрэл байсан гэсэн мэдээлэл гарч эхэллээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр 11 залуусын дунд Уул уурхайн сайд асан, "Бридж" группыг үүсгэн байгуулагч Д.Ганхуягийн хүү Г.Түмэндэмбэрэл байсан гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Хэрэг гарах үед хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хууль, хяналтын байгууллагаас тодруулахад ихэвчлэн соёл урлагын хүмүүс байсан гэсэн мэдээлэл өгсөн удаатай. Тэгвэл нэг дор гарын арван хуруугаас олон залуус хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж түүн дотор улс төрчдийн хүүхдүүд байсан нь ийнхүү ил болж эхлээд байна.   

АТГ Ц.Сандуйгаас байцаалт авч эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзсан билээ. Ингэхдээ сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, уг асуудалд нухацтай хандахыг онцлон сануулсан. Мөн уг хэргийг шалгаж даруй хариу өгөхийг шаардсан . 

Тэгвэл эл хэрэгт холбогдогдоод байгаа Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгаас байцаалт авч эхэлсэн байна. Тодруулбал хоёр хоногийн өмнөөс Ц.Сандуйгаас 60 тэрбумын хэрэгт холбогдуулан АТГ-аас байцаалт авч эхэлсэн талаар эх сурвалж онцоллоо. 

Ийнхүү 60 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүсээс  АТГ байцаалт авч эхлээд байгаа аж. 

Мөрийтэй тоглоом тоглосон этгээдүүдэд хорих шийтгэл ногдуулжээ

Долоодугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн дагуу мөрийтэй тоглосон этгээдүүдэд хорих шийтгэл оногдуулжээ. Тодруулбал, мөрийтэй тоглоом тоглосон иргэн Б, У, Т, С, Б, Б, Б нарыг шүүх хурал энэ сарын 06-нд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалан, улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар оролцсон байна.

Шүүх хуралдаанаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6-д заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.д зааснаар зөрчлийн холбогдогч Д.Б-г 10 /арав/ цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Ахмадууд маргаашнаас В,С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамрагдана

"Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийг санаачлагч Оном сангаас маргааш "Дэлхийн хепатитын өдөр" -ийг угтан элэгний өвчлөл өндөртэй бүс нутгийн 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Нийслэлийн 65-аас дээш насны ахмадууд маргаашнаас В,С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамрагдаж эхлэх аж. Улмаар элэгний төв лаборатори дээр маргааш өглөө 8:30-17:00 цагийн хооронд ахмадууд маань ирж шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой. Иргэд ЭМД, иргэний үнэмлэхтэйгээ ирж шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой.

Мөн элэгний өвчлөл хамгийн өндөртэй Сүхбаатар, Дорнод, Дундговь, Увс, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл есөн аймгийн 65-аас дээш насны иргэдийг вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах сарын аяныг аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмнэлгүүдээр дамжуулан 2017 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 28-ны хооронд зохион байгуулахаар болжээ. 

Унаач хүүгийн биеийн байдал сайжирч байна

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр 13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж, тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Хүүгийн бэртлээс шалгаалтан тус сумын эмнэлэгт цаашид эмчлүүлэх боломжгүй болсон учир  түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг ''Блью скай'' компанийн онгоцоор тээвэрлэн энэ сарын 22-нд Улаанбаатар хотод ГССҮТ-д авчирсан. Хүү ирсэн  өдрөө гавал тархины яаралтай мэс засалд орсон байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал сайжирч, эмийн эрчимт эмчилгээ хийлгэж байна.

Ерөнхий сайд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын зорилго нь ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма өөр ажилд шилжиж буйтай холбогдуулан манай улсад сүүлийн удаа ажиллаж, Монгол Улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцыг мэдээлэхэд оршиж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, ОУВС-тай цаашдаа ч тууштай хамтарч ажиллах байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын эдийн засагт тулгараад байсан өрийн хямралыг даван туулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн үзүүлэлт сайжрахад Ерөнхий сайдын манлайлал онцгой ач холбогдолтой байсныг ОУВС-гийн төлөөлөгч тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шатахууны ердийн хэрэглээний 45 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд дунджаар газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн дундаж хэмжээ 123.11 мянган тонн буюу дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 50, Аи-92 автобензин 43, дизелийн түлш 46, ТС-1 онгоцны түлш 7 хоногийн нөөцтэй байгаа ажээ.

2017 оны 7.18-7.24 -ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2100.7 тонн, Аи-92 автобензин 9236.8 тонн, Аи-95 автобензин 917.2 тонн, дизелийн түлш 40431.1 тонн, ТС-1 онгоцны түлш 354.4 тонн, Эрээнцав боомтоор дизелийн түлш 2036.6 тонн, Боршоо боомтоор А-80 автобензин 113.8 тонн, Аи-92 автобензин 76.8 тонн, дизелийн түлш 127.9 тонн, Замын Үүд боомтоор дизелийн түлш 3292.0 тонн газрын тосны бүтээгдэхүүний импортоор тус тус орж ирээд буй юм байна.

Улаанбаатар хотод А-80 автобензиныг 1470₮, Аи-92 автобензиныг 1630₮, Дизель түлшийг 1720₮-өөр борлуулж байгаа бол бөөний борлуулалтын хувьд А-80 автобензин 1250-1330₮, Аи-92 автобензин 1350-1410₮, Дизель түлш 1360-1450₮, Орон нутагт А-80 автобензин 1290-1580₮, АИ-92 автобензин 1380-1690₮, Дизель түлш 1390-1820₮-өөр худалдаалагдаж байна.

“Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гарчээ

"Ноён Уулаа аваръя" ТББ нэхэмжлэлтэй, Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын Кадастрын хэлтэст холбогдох “Ашигт малтмалын газар 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 431. 372 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцсэн байна. 

Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа энэхүү хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар тус шүүхээс дараах мэдээлэл ирүүллээ. 

"Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн,
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг удирдлага болгон Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, “Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаад байна. Гэхдээ шүүхийн өнөөдрийн шийдвэрт  “Сентерра гоулд” давж заалдахаа мэдэгджээ. 

Бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлийг шүүхэд шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр үүссэн бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж, харьяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ.

Өнгөрөгч зургаадугаар сарын 23-нд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт “Тоёота-4 runer маркын 0308...” улсын дугаартай автомашинтай иргэд 1 тэрбум 89 сая төгрөгийн бэлэн мөнгө тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгасан.

Мөн 2017 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “Sonata-6 маркын 8893...” улсын дугаартай автомашинтай залуус 91 сая төгрөгийн бэлэн мөнгийг тээвэрлэж явсныг илрүүлсэн билээ.

Эдгээр үйлдэл нь хууль бус, бэлэн мөнгийг сонгогчдын санал худалдан авах зорилгоор тараах гэсэн захиргааны зөрчлийн материалуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж, тус тусын нутаг дэвсгэр дэх шүүхэд шилжүүлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment