Найр наадам өдрүүд шувтарч, намрын ид ажил өрнөж эхэлсэн энэ цаг үед улс төрийн томилогоо олны анхаарлыг ихэд татаж байна. Учир нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмын өмнхөн сонгогдсон. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын томилгоо эхнээсээ хийгдэж эхэлсэн.
Тодруулбал тэрбээр тангаргаа өргөсний дараахан АН-ын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсон юм. Түүний томилгоо ийнхүү эхэлж, зарим нь томилгооны эздийн сураг ажиг ч гарч эхэллээ. Тухайлбал Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмаагийн нэр яригдаж эхэлсэн сурагттай. Энэ талаар баттай эх сурвалж онцолжээ.
Ерөнийлөгчийн Тамгын газрын дэд даргад яригдаж буй Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж нэгэн аж.