Яг нэг жил гаруй нь өмнө 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулж байсан. Тухайн үед сонгуулийн үйл явц, дүнгийн талаар улс төр судлаач, шүүмжлэгчид төдийгүй учир мэдэх хүн ч “МАН-аас энэ удаагийн сонгуульд “бор хазлан хонь” байсан ч гарахаар сонгууль байсан” хэмээн ярьж байсан удаатай. Энэ үг ч биелэлээ олж МАН-аас нэр дэвшсэн ихэнх нэр дэвшигч УИХ-ын гишүүн болж төр түшилцэх хариуцлагатай үйл хэргийн эзэд болсон.
Тэдний зарим нэг нь төрийн “хүн” болсоноо арай өөр харж бодож явдаг, өөрийгөө бүхний дээд нь хэмээн өргөмжлөлж яваа бололтой. Энэ хүн бол УИХ-ын гишүүн Л.Энхболд юм.
Тэдний зарим нэг нь төрийн “хүн” болсоноо арай өөр харж бодож явдаг, өөрийгөө бүхний дээд нь хэмээн өргөмжлөлж яваа бололтой. Энэ хүн бол УИХ-ын гишүүн Л.Энхболд юм. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгууль МАН-аас Өмнөговь аймагт нэр дэвшиж сонгогдоно УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр Өмнөговь аймгийн наадам морь уралдуулсан бүх уяачдад өөрийнхөө зургийг том гэгч нь угаалгаад, их л уран тансаг жаазлан толгой дарааллан гардуулжээ. Гишүүний энэ үйлдэл бэлэг сэлт, уяачдын бай шагнал гэхээс илүүтэй өөрийгөө танилцуулж байгаа аятай харагдана. Нөгөө талаасаа өөрийгөө бурхан мэт санаж явдаг нь илт байна.
Гишүүний энэ үйлдэл бэлэг сэлт, уяачдын бай шагнал гэхээс илүүтэй өөрийгөө танилцуулж байгаа аятай харагдана. Нөгөө талаасаа өөрийгөө бурхан мэт санаж явдаг нь илт байна.
Арга ч үгүй биз дээ гэж дотроо бас өмөлзөв. Яагаад гээч. Учир нь УИХ-ын гишүүн Л.Энхболд гишүүн болсон энэ цаг хугацаанд нутаг ус, сонгогч түмэндээ хийсэн зүйл нэг ч үгүй билээ. Түүгээр ч зогсохгүй чуулганы танхимд нэг ч үг дугарч үзээгүй хүн ингээд ч болтугай өөрийгөө таниулахаас өөр яах ч билээ.
Хийсэн зүйлтэй хэлсэн үгтэй хүн арай л өөр байдаг юм даа Л.ЭНХБОЛД гишүүн ээ.