8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахилгааны төлбөрөө төлөөд баримтаа авах боломжтой

2016-01-08 15:22:00

УБЦТС ТӨХК энэ сарын 21-ний өдрөөс эхлэн төлбөрөө төлсөн хэрэглэгчдэд төлбөрийн баримт өгч эхэлнэ.Энэ сарын 1-нээс эхлэн НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс улсад төлөгдөж буй НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт авах, сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бий болсон. Үүнтэй холбогдуулан УБЦТС ТӨХК-иас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байгаа аж. Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул УБЦТС ТӨХК-аас дээрх шийдвэрийг гаргасан байна.Төлбөрөө Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон салбар кассад бэлнээр төлсөн айл өрх, аж ахуйн нэгжүүд баримтаа тухайн газраасаа шууд авах боломжтой. Харин банкинд бэлнээр болон бэлэн бусаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаасаа баримтыг авах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment