ОХУ-ын Аюулгүй зөвлөлийн дарга Александр Бортников өчигдөр онгоц гадны нөлөөтэй сүйрсэн болохыг Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдсэн байна. Тэрбээр “Онгоц хөөрөхөөс өмнө хэт даврагчид хөдөлгүүрийн хэсэгт нэг кг орчим тэсрэх бөмбөг байршуулсан. Тэд онгоцыг өндрөө авсны дараа дэлбэлсэн. Онгоцны сэгийг шалгаж буй олон улсын шинжээчид онгоцыг сүйрүүлсэн тэсрэх бөмбөгний ул мөрийг олсон” хэмээн хэлжээ. Уг ослоор 224 хүн амиа алдсан юм.Түүнчлэн хар хайрцагны бичлэгээс тус онгоцонд ямар ч техникийн асуудал үүсээгүй болохыг баталсан байна. Ахмад энэ талаар ганц ч үг дурсаагүй хэмээн Александр Бортников мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.
“Airbus A321”-ийг хэт даврагчид дэлбэлжээ
2015-11-18 10:40:00